Амьдралын тойрог

2011-08-16

Ангийн party-д очсон нь

Би сүүлийн үед нэг л бишээ. Шөнө болохоор унтахаа үзэхгүй. Өглөө болохоор орноосоо өндийх гэж бөөн юм болно. Нойр солигдоод байгаа бололтой. Бушуухан намар болж ажил жигдэрээсэй. 
Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдөр нэг орой гэгэлзээд нэг л бишээ. Ёстой зүүн дээр суусан хүн шиг байж суух газраа олж ядав. Тэгтэл тэр орой нь ангийнханы парти болж байгааг мэдчихлээ. Угаасаа гэгэлзээд байсан хүн чинь гэрээсээ гараад явлаа. Очлоо. Очсон хойноо орох уу? Байх уу? гэж хэсэг тээнэгэлзэв. хэхэ. Би тэгэж байгаад бас сонин хүн шүү. Цагаанаа руу залгаж, SMS бичиж тийшээ орсон эсэхийг нь байн байн лавлав. Хэдэн блоггер найзууд ч ирсэн гэдгийг нь сонсоод, дотор нь ороод ханьтай гэж бодоод бүүр тайвширлаа. Дотор нь ороод нөгөө хэдийгээ нүдээрээ хайж олоод, ширээн рүү нь очлоо. Хүмүүс бүжиглээд л... Би бүжиглэж чадах биш. Лонхоо тэврээд буйдан руу нь шигдэж суугаад л... Таньдаг хэдэн блогчидтойгоо цөөн хэдэн үг солилоо. Би ер нь их дуугай, яриа хөөрөө муутай болоод байгаагаа тэгэхэд л мэдэрлээ. Би ер нь их зожиг болоод байга юм уу? Олон дунд ороод хэнтэй ч юу ч хамаагүй бураад байдаг галзуу зан даанч надад алга даа. Нэг л гунигтай царай гаргаад л лонх тэвэрээд л суугаад байлаа. Нэг том агаа над руу нэлээн сүрхий ширтээд байгаа юм шиг санагдав. Миний тэр бодол ч зөв байж. Нөгөө агаа чинь надтай танилцъя гэхээр нь бушуухан зайгаа барьчихсан. Тэгээд блоггер найзуудтайгаа жаахан сууж байгаад тэдэнтэйгээ салах ёс хийгээд ганцаараа гэртээ харьсан.


Өнөөдөр 23-р сургуулийн хажуугаар явж байхдаа гадаах тохижилт нь дажгүй болсоныг анзаарлаа. Хүнтэй болзоход боломжийн газар болсон байна лээ шүү.

8 comments:

findernz said...

sonirholtoi yum aa. ochij baigaagui yum baina.

Keeper said...

кк, хорвоогийн бүх залуус нэг нэгнийгээ сонирхдог болцымуу даа. чи тийн л гэх бсышт :P

MNED said...

to Findernz>Chi angiinh yum uu?

MNED said...

Keeper>Тэр агаа надад таалагдаагүйн.

Мишаа said...

gviee 2 uulaa neg taaragui yu tee ;-)

MNED said...

Neeree tiim

eldevasuult said...

Taniltsii geheer ni zugtaadag ni yaaj baigaan?
hun gomdoooooooogood l.... hehehe
taniltsaj bolno l doo, or honjiliin ajild uruu tatah geed baival hussej bgaa esehee shuud l heleed boloh busuu kkkkkkk

MNED said...

to Eldev asuult> Bi ichimhii, deer ni sonirhogchiin guzeetei kkk.Ugaasaa ter odor huntei taniltsah plan bgaaguin