Амьдралын тойрог

2012-07-24

Амьдралаа гэж...-

Сүүлийн үед зарим найзууд маань хувийн амьдралынхаа зовлон жаргалаа ний нуугүй хуваалцдаг боллоо. Тэд  маань надад итгэж, сэтгэлээ онгойтол ярьж байна. Эхний залуу стрэйт. Найз охинтойгоо хамт амьдардаг.  Үерхэж нөхөрлөөд нэлээн хэдэн жил болсон. Тусдаа гараад амьдрах орон сууц байхгүй болохоор найз охиныхоо гэрт, ирээдүйн хадам аав, хадам ээжтэйгээ амьдардаг. Хадамын гэрт очоод хэцүү л байдаг бололтой. Монголд залуу гэр бүлийг дэмжээд бие дааж амьдрахад нь тус дэм болох нийгмийн тогтолцоо алга аа.  Уг нь бол баруун орнуудад 21 нас хүрсэн бол гэрээсээ чемоданаа аваад л гардаг шүү дээ. Цалингаасаа тодорхой хэмжээний мөнгийг байр авахад нэмэрлэнэ гээд цуглуулж байгаа гэдгээ надад хэллээ. Цалингаараа байр авна гэдэг бол Монголын нөхцөлд сэрүүн зүүд шиг санагдаж болох. Гэхдээ ажил төрөл хийдэг хүнд банкны зээл, лизинг гээд бас гарц байх бизээ. 

Нөгөө нэг стрэйт найз маань сүүлийн хоёр гурван жил үерхэж байсан найз охиноосоо холбоогоо тасалж байна гэж нэг орой утасдаад уулзая ууж согтоё гээд намайг дуудлаа. Цаад найз охин нь өөр залуутай болсон юм байхаа. Би түүнтэй үнэхээр их хайртай. Одоо би яах вэ? гээд л.... Түүнийг чадах чинээгээрээ л сэтгэл санааг нь засахыг оролдсон. Хэр үр дүнд хүрсэнийг бүү мэд.  Ямар ч байсан миний тэр стрэйт найз хайртай охиндоо их үнэнч, хуурч мэхлээгүй л юм даг. Зарим охидууд яагаад өөрт нь сайн хүнээс салаад өөр хүн рүү тэмүүлээд байдаг юм бол? Би бол эмэгтэйчүүдийн энэ сэтгэхүйг ойлгохгүй юм билээ.  Найз охиндоо хаягдаж байгаа тэр стрэйт найзыгаа өрөвдлөө. Түүний дүр төрх надад танил байсан учраас...
Амьдралаа гэж....
Блогчин Пататэ Монголд мирж ХАНЗО-д парти зохион байгуулахад нь очсон. Сайхан парти болсон шүү. Шоуны найз гэж юу байхав. Блогчин гэдэг утгаараа Пататэ бид хоёр бол жирийн андууд. Надад ийм блогчин найзууд нэг биш, нэлээн хэд бий.

2 comments:

би said...

Яг наад бодол бол чиний дотоод эр хүн эр хүнээ хайрладаг сэтгэхүйгээр илэрч байгаа юм. Жишээн миний нөхөр надаа ирээд найз нь эхнэрээсээ салж бйагааг болон тэр хүүхэн нь байрыг нь аваад салж байгаа, худлаа хардаж шалтаглаад гэх мэт л баахан өнөө хүүхнийг мууллаа. Найзыгаа өрөвдөөд л нэг өдөржин юм болсон. Харин дараан тэр залуу эхнэрээ 4 сартай жирэмсэн бйахдаа хуурсан байсныг мэдсэн юмдаа. Яг иймрхүү яриаг сонсход яагаад ч юм эмэгтэйг буруутгасан ярианд хүмүүс шууд итгэдэг нь харагддаг.

MNED said...

bi ch gehdee hondlongiin bair suurinaas handsan l daa