Амьдралын тойрог

2012-07-14

Сүүлийн үеийн мэдээ /500 дахь бичлэг/

Сүүлийн үеийн мэдээ гэж байгаад сүрхий гарчиг өгчихлөө. ингэхэд блог хөтлөдөг давтамж маань улам бүр холдоод байх болж. Нэгдүгээрт, нэг газар суурин амьдарч байгаа болохоор амьдралын хэмнэл нэгэн хэвийн болсон тул онцолж бичээд байх юм ховор болж.
Хоёрдугаарт, блог бичээд байх цаг зав бас бага болжээ. 
Чулуун зүрхтэй хүн шиг нэг хэсэг явлаа. Энэ чулуун зүрхээ хайлуулаад хэн нэгэн хүний хиймэл дагуул нь болчихдог ч юм билүү гэж бодоод байгаа. Дөнгөж саяхан нэг хөөрхөн залуутай болзсон юм. Бүх юм дөнгөж эхлэх гээд л байна. Гэхдээ өрнөл нь хэрхэн явагдаж тэр намайг хиймэл дагуулаа болгох эсэх нь тодорхойгүй байна оо. 
Наадмын эхний өдөр  гэртээ зурагт харж жаахан суулаа. Энэ жилийн наадмын нээлт ёстой миа болсоон гэж дүгнээд байгаа. Тэр цэнгэлдэх дотор суугаад ажиглалт хийсэн мэргэжил нэгтэй нөхөд маань хүртэл нээлт онцгүй болсон гэлцэж надтай санал нэг байна лээ.  7 сарын 11-нд орой нь 100 хувь орж халбага бээр ууж орчлонг далий нүдээр харлаа.  Ямар ч байсан өглөө болсон хойно л гэртээ орж ирсэн юм даг. Наадмын хоёр дахь өдөр нь  ажлынхаа газрын нэг хүнтэй хамт цэнгэлдэх орж ганц тойрлоо. Гурван хуушуур авч идлээ. Наадмын хуушуур... 
Өчигдөр нэг болзоонд явлаа. За амьдрал нэг иймэрхүү.
21-нд алдарт блогчин Пататэ ХАНЗО-д бусдад биш, өөртөө зориулсан парти-тай. Жилдээ ганц уулздаг юм чинь очдог л байхдаа би.

No comments: