Амьдралын тойрог

2012-09-04

Сургууль цэцэрлэг ажиллаж эхлээд, хаашаа ч харсан  завгүй хүмүүс  Улаанбаатарын гудамжаар сүлжилдээд. 
Өчигдөр нэгдүгээр хороололд барилгийн кран нурж унаад хажуугаар нь явж байсан 10 настай хүүхэд дарагдаад нас барчихсан байна.  Кранд дарагдаж амиа алдсан хүүхдийн тухай TV5 -ийн зураглаачийн авсан дүрсийг youtube-с хараад туйлын их харамслаа. Юунд ч буруугүй, цэцэг цэрвүү шиг жаахан хүүхэд амиа насаараа хохирлоо шд. Тэр барилга бариулж байгаа компани нь байшин барих зөвшөөрлөө хотын захиргаанаас аваагүй юм гэнэ. Одоо ер нь Улаанбаатарын гудамжинд байшин барилгийн сүүдэр бараадаж явалтгүй юм байна. Толгой дэрээс юу ч унаад ирж мэдэх нь. 
Гэтэл өнөөдөр 3-р хороололд хичээлээ тараад явж байсан хүүхэд сургуулийнхаа хашаанаас гармагцаа л машинд мөргүүлээд нас барж. Сургуулийнх нь хашаатай зэрэгцээд машины төлбөртэй зогсоол байдаг аж. Хэн нэгэний анхаарал болгоомжгүй, хайнга байдлаас бол эрдэм ном сурч, ээж аавдаа баярлуулна гэсэн гэгээн хүсэл тэмүүллээр дүүрэн монгол хүүхдийн мөрөөдөл ийнхүү хоромын төдий замхарчээ. Хороолол доторх замаар явж байхдаа жолооч нар юундаа яардаг байна аа? 
Бас сенсаац болоод байгаа өөр нэг асуудал бол 9-15 насны монгол охидод умайн хүзүүний хорт хавдараас сэргийлэх вакцин. Энэ вакцин хүний эрүүл мэндэд хортой. Эмэгтэй хүнийг үргүй болгодог. Хэрвээ энэ вакцин хортой, тариулсан хүн нь үхэлд хүрдэг, үхэхгүй юмаа гэхэд эмэгтэй хүнийг хүүхэд тээж чадахгүй болдог тухай хэд хэдэн сайтад бичиж, телевизээр мэдээллээ.  
Монгол хүн эх орондоо сэтгэл амар амьдрахад хэцүү болжээ. Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн заалтыг хэн ч цуцлаагүй байгаа юм сан. 


No comments: