Фейсбүүк дахь "Ханзо" группэд Ханзод тохиолдож байсан хөгжилтэй явдлаа бичиж байгаа юм байна. Би ч гэсэн нэмэрлэе.
Би Ханзод тоотой хэдэн удаа л очиж байсан. Нэг удаа ганцаараа очоо текний ард зогсоод пиво шимээд зогсож байтал гэнэт араас нэг хүн миний бөгсийг илээд, базаад чимхээд.... Богинхон хугацаанд янз бүрийн мэдрэмж. Хэн намайг таалдаг билээ гэсэн шүү юм бодоод гялс эргээд харлаа. Тэгсэн чинь нэг бүсгүй миний бөгсийг оролдсон байгаа юм даа. Намайг хармагцаа өнөөх чинь ичээд, яана аа... Ёстой уучлаарай гээд л их л санаа нь зовсон доо. Хамт явж байсан найзууд нь түүнийг шоолж инээлдээд л... Гэтэл тэр бүсгүй намайг хамт ирсэн "анги" залуутай андуурсан юм байна лээ.
No comments:
Post a Comment