8 дугаар сарын 8. Баасан гараг. Ажлын долоо хоногийн сүүлийн өдөр учраас дэлхий хаа сайгүй хүмүүс хөгжилдөж зугаацах гэж боддог. Орой 23:00 цаг болсон хойно зочид буудлаасаа гарлаа. Зочид буудлын ресепшинд хандаж такси дуудаж өгөхийг хүсэв. Казахстанд такси дуудлагын Yandex Go хэмээх APP ашиглах нь түгээмэл юм билээ. Yandex бол оросын компани. Гэхдээ Казахстаны зах зээлд нэлээн том орон зай эзэлсэн бололтой. Би гар утсандаа Yandex Go APP татаж суулгасан боловч бүртгүүлж чадаагүй юм. Учир нь орон нутгийн утасны дугаар заавал шаардлагатай. Гар утасны дугаарт нь нууц код бүхий мессеж ирснээр бүртгэл баталгаажих ёстой. Ийм учраас такси дуудахын тулд өөр хэн нэгэн хүний тусламж заавал хэрэгтэй болно. Дуудлагын такси 10 минутын дараа ирэв. Очих газрын хаяг тодорхой. Хаяг нь: просп. Республики, 33А, Астана. Оройны 23:00 цагаас хойш хотын замын хөдөлгөөн эрс татардаг юм байна. Түгжрэл алга. Астаны хотын клубд ирлээ. Энэ бол "Music bar 33".
Үүдэнд нь орох тасалбар (манай Монголд бол такс төлнө гээд яриад хэвшсэн) заавал авах шаардлагатай. Орох тасалбар 3000 тенгэ юм байна. "Энэ ямар байгууллага вэ?" гэдгийг нь та мэдэж байгаа юу? Энэ бол энгийн нэг клуб, бар биш гэдгийг та ойлгож байгаа юу?" гэж хүн бүрээс лавлаж байв. "Энэ ямар газар болохыг би мэднэ ээ" гэж хариулав. "Та өмнө нь иймэрхүү газар орж байсан уу? Ийм сэдэвчилсэн үдэшлэг зохион байгуулдаг газраар орж байсан бол ядаж нэрийг нь хэлнэ үү." Сүүлийн асуулт миний хувьд огт утгагүй санагдав. Яагаад гэвэл Төв Азийн Казахстанд би анх удаа ирж байгаа. Монголд, АНУ-д, Солонгост, Хятадад, Японд гээд миний очиж байсан иймэрхүү газруудын нэрийг хэлсэн ч энэ такс тасалж суугаа хүүхэн мэдэхгүй нь ойлгомжтой. Би Монгол, Солонгост орж байсан клубын нэрийг хэлэв. Яг миний таамаглаж байсны дагуу өнөө хүүхний нүд нь томорч мөрөө хавчин "Тийм газар байдаг юм уу?" гэх нь тэр. Би "Энэ бол Улаанбаатар, Сөүлд байдаг сэдэвчилсэн клуб" гэж тайлбарлаад, "Яагаад ингэж шалгаагаад байгаа юм бэ?" гэж дургүйцсэн аясаар хэлэв. Миний араас орж ирсэн орос залуу инээд алдав. Гэтэл клубын такс таслагч хүүхэн "Өөрсдөө мэдэж байгаа биз дээ. Бид ямар нөхцөлд байгаа билээ" гэх гэж хэлэнгээ миний бугуйнд карт такс төлсөн баримт наав. Ингээд би клуб рүү орлоо. Шатаар өгсөж шууд хоёрдугаар давхарт гарлаа. Тайз, дэлгэцтэй, танхимын голд нь баар ажиллаж байна.
Би тайзтай ойрхон сул сандал олж суугаад лонх шар айраг захиалав. Эргэн тойрноо ажвал үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 21-28 насны залуус байв. Зарим нь бүүр 18 настай ч байж магадгүй. Казах залуус овор багатай, наснаасаа залуу харагддаг ч байж магадгүй.
Төдөлгүй тайзны хөшиг нээгдэж шоу эхэллээ. Дуу бүжиг, стэнд-ап комеди хосолсон DraqQueen шоутай юм байна. Угаасаа үзүүлбэртэй өдөр нь орох тасалбар зардаг нь хаа газрын жам юм даа.
Баасан гараг юм чинь үйлчлүүлэгч их байх болов уу? гэж бодож байсан юм. Гэтэл эсрэгээрээ... Бараг 50+ насны гэмээр гурван хүн, 20+ насны ганц залуу л байлаа. Дотоод засал, тохижилт нь иймэрхүү...
Хувцас солих шүүгээ
Халуун уурын өрөө
Жижиг баар, баганын дээр өлгөсөн дэлгэцээр ямар нэгэн хөгжлийн клип тасралтгүй гарах аж.
Тэнд нээх сонирхолтой байсангүй. Нээх удалгүй тэндээс гарч өнөөх "Music bar 33" такс тасалж байсан хүүхнээр такси дуудуулав.

















No comments:
Post a Comment