Амьдралын тойрог

2008-03-01

Нэг ангийн эмээ өвөө

Уржигдар аав 10-р ангийнхаа "хүүхдүүдтэй" уулзана гээд л догдолдог юм байна. Тэгээд өчигдөр аав ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид сурч байсан нөхдүүд, 10-р анги төгсгөсөн багштайгаа уулзсан. Олон жилийн дараа л уулзаж байгаа нь тэр. Энэ хугацаанд ганц ч удаа уулзаж байгаагүй хүмүүс ч нэлээн байсан гэнэлээ. Нэг ангийн хүүхдүүдээ гэж... гоё юмаа.
Би ч гэсэн 10 төгсөөд аймаар олон жил болцон байна. 10 жилийнхээ хүүхдүүдээс заримтай нь л хааяа санамсаргүй таарах юм даа. Хонхны баяраас хойш ганц ч тааралдаагүй хүмүүс ч бий. Монтажны зургаа үзэж байхдаа энэ товарищ хаана юу хийж яваа бол доо гэж хаяа боддог л юм. Зиак энэ ч яахав. харин одоо ТВ-ийн тухай: NTV үнэхээр менежмент сайтай юм аа. Нэгэн хэвийн биш гоё гоё нэвтрүүлэг гарах юм аа. Сая суваг солиод сууж байсан чинь хүний бодолыг тайлая гэсэн хөөрхөн нэвтрүүлэг гарч байна. Гудамжинд яваа, эсвэл хэн нэгэнийг хүлээж зогсоо хүмүүсийг нууц камераар бичээд их хөөрхөн тайлбар хийчиж. Би хошин шогийн тоглолт үзэхээрээ хэрэг барагтай инээдэггүй, сэтгэлийн хөдөлгөөн багатай, дүнсгэрдүүхэн хүн гэж өөрийгөө боддогийн. Тэгсэн тэр нэвтрүүлгийг үзсэн чинь ёстой элэг аваад хаячдагийн....
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

АСУУЛТЫН ТЭМДЭГ.... ТУН УДАХГҮЙ

6 comments:

Цагаанаа said...

hehe tiim nebtruuleg yabj bgaamuu ?
10r gesen chini 10a iin ohiduud l gej unshjiishd lol.

Anonymous said...

bi bas hoshin shog uzeheer ineedeggui.bi bas ooroo gaihaad l bdgiin.
aan bas minii blog tsoojtoi bish sh de. bi l yum bichehgui bhgui yu.(mgl yavaad irsen tegeed l)

Eric said...

yun ? ve? arai jiremsen bolson bish biz hoooo, LOL

MNED said...

to Tsagaanaa> ntv-eer tiim ineedmiin show garch baina lee.

MNED said...

to Face>urlagiinhan jiriin ard tumnees urgelj turuulj bodoj, setgej baih yostoi geh bi boddog yum. Yagaad ch yum mongoliin hoshin shog toglolt uzeheer ineed hurdeggui yum aa.

MNED said...

Yun jiremsen boloh ve? Davhar biytei boloogui ee. Harin tolgoidoo neg asuultiin temdegtei l yadaad baigaa. Udahgui asuultiin temdegiin nuutsaa zadalna aa.