Өнөөдөр өглөө зурагтын хэдэн суваг солиод сууж байсан чинь шууд нэвтрүүлэг гарч байна. Сэтгэл зүйч хөөрхөн эгч монголын нийгмийн өмнө тулгараад байгаа асуудлыг нийгэм, хувь хүний сэтгэхүй, сэтгэл зүйн талаас нь сайхан тайлбарлаж байна аа. Тэр эгчийн яриаг сонсоод байсан чинь нэлээн сонирхолтой юм ярьж байна шүү. Гэр бүл төлөвлөлт, гэрлэлт, архидалт, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн талаар зөндөө л юм ярьсан. Гэнэт ярианы сэдэв ганц бие залуусын асуудал руу хальтиоч оров. Тэгсэн чинь 27 хүртэлээ хүнтэй гэрлээгүй ганц бие хүмүүс амьдралын ханиа "спутик"-ээ сонгохдоо маш их шаардлага тавьдаг гэнэ. Тэгээд нас нь яваад л байх тусам шаардлага нь өндөрсөөд байдаг юм гэнээ. Би бол анх удаа л ийм юм сонсож байна. Тэгээд өөрийнхөө талаар бодлоо шүү. Хэрвээ энэ үнэн бол би шаардлага өндөрсдөг нас руугаа зугуухан дөхөөд л байгаа юм байна. keke
Өнөөдөр Улаанбаатарт +2 хэм гэж байсан. Нээрээ гоё байсан шүү. Ажлаа тараад гэр рүүгээ алхаад л харьчихсан. Замдаа өөдөөс алхаж яваа залуусыг скайнердаж харсан шиг ээ алхаад л... Нэг мэдсэн чинь гэртээ ирчихсэн байсан.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
АСУУЛТЫН ТЭМДЭГ... ТУН УДАХГҮЙ.
No comments:
Post a Comment