Сүүлийн энэ амьдралын хэмнэлийг гүйцэх гэж ядаж байна шүү. Гадуур чинь үзэж харах кино, ший, концерт, жүжиг ч ихтэй байна. Нэтээс нэлээн хэдэн кино татаад авчихсан. Үзэх ч зав бас гарахгүй явна. Тэгэж байгаад тухтай сууж байгаад татсан киногоо үзнэ ээ. Бямба гарагт ажлаа тараад Галерей их дэлгүүрийн "Интерном" -оор орлоо. Хэдхэн хоногийн өмнө БНСУ ын ерөнхийлөгч Ли Мён Бакийн дурсамж номыг орчуулж хэвлэсэн гэдэг мэдээ "Цагийн хүрд"-ээр үзэж байсан юм. Тэр номыг олж авах санаатай номын дэлгүүрээр шагайлаа. Харамсалтай хайсан ном маань энд байсангүй. Тэгэхээр нь "Хаширдаггүй төгцөг", "Чинжүүтэй инээд" гэдэг шог хошин өгүүллэгийн хоёр ном авчихлаа. Хошин урлагийн тоглолт үзсэнээс шог өгүүллэгийн номыг нь унших хамаагүй дээр санагддаг юм. Номын дэлгүүрээс гараад явж байтал RAINBOW хүүтэй таарлаа. Кофе уугаад сууж байсан чинь ZURH сан хүрээд ирлээ. Кофегоо уунгаа мэнд усаа мэдэлцэв. Нэг сайхан нартай өдөр дахин тааралдахын ерөөл айлтгав. Харин өнөөдөр би ажил дээгүүрээ нэг үзэгдчихээд бушуурхан гэртээ ирж номоо тэврээд сууж байна.
5 comments:
yostoi inedmiin nom unshij bgaagvim bn shd :P
хошин шог үзсэн нь хамаагүй дээр надаа лав
to DREAM> ineedemiin nom, unshih bas zugaatai sh dee.
Falcon> Bi l lav mongoliin hoshin urlagiin toglolt uzeheer ineed hurdeggui yum aa.
Амбий Бооёо Хүрлээ гурав л гоё татаад уначдийн би бол ;)
to FALCON> хэхэ.
Post a Comment