Сонгуулийн дүн гарчээ. Өрсөлдөгч намуудаас нэг нь тун яльгүй олонхийн саналаар ялалт байгуулжээ. Тэд ялалтын баяраа тэмдэглэж, хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж, наян жилийн найр, жаран жилийн жаргалаа эхлэв. Тэд намайг найрандаа урьжээ. Би эхлээд айж, авгай хүүхэддээ захиагаа захиад гарав. Найр ид дундаа. Цөм сайхан улаан зээрд болцгоожээ. Намайг чухам нэг нохой орж ирсэн чинээ тоож байгаа хүн алгаа. Үүдний хажууд нэг хэсэг зогсоод явдаг ч юм билүү гэж бодож байтал найрын эзэн хундага тулгасаар дөхөж ирснээ гэнэт намайг хараад:
-Аанхаа, ноён сэтгүүлч морилон ирсэн үү? Та юунд үүдний дэргэд зогсоно вэ? Та дээшээ морил. Бүү нэрэлх. Бид таны ачыг хариулна аа гэж хэлтэл үйлчлэгчид зэрэг гүйлдэн надад ууш,зууш гардуулав. Танихгүй айлын хотонд гүйж ирсэн хөгшин ямаа шиг захласхийн зогстол нэг залуу гүйн ирж их л хүндтэйгээр сугадан танхимын хоймрын ширээ рүү хөтлөв. За даа, энэ олон халамцуу улсын гарт үрэгдэх цаг ч ирлээ дээ. Хэр зэрэг зовоож байж зүйл дуусгадаг юм бол? гэхээс хөл мэдээ алдан арай л сөхөрчихсөнгүй хойморт гарав. Их танхим тэр аяараа чив чимээгүй болж өрсөлдөгч намынх нь төлөө ухуулага хийж, олон ч сонин хэвлэлийн хуудас халтартуулж, олон ч орой үзэгч сонсогчдын нойрыг хүргэсэн нөгөө нохой сэтгүүлч Хоосонбуу гэдэг чинь энэ байх нь ээ. За үүний яаж шарвалзахыг нь харж бахаа хангая гэсэн бодол хүн бүрийн нүүрнээ тодроод ирэх шиг. Ялсан намын дарга рашааны том болор аяганд архи мэлтэлзүүлэн дүүргээд, долоовор хуруугаараа намайг этэн дуудаж, ойртмогц чанга яригчаар,
-За та нарын өмнө ялагдсан намын гол сэтгүүлч Хоосонбуу зогсож байна. Цөмөөрөө энэ хүнтэй хундага тулгаж ууцгаа. Бидний ялалтанд энэ хүний оруулсан гавъяа зүтгэл тун их шүү, таминь гээд хундага тулган нийтэд үлгэр дууриалал үзүүлэн өөрөө тогтоов. Их танхимд найрлагчид цөм над руу хошууран шавж хундага тулгах гэж бараг л хоёр суурь хонь нийлсэн мэт их шуугиан болов. Намын дарга дахиад том аяганд архи дүүргэн надад бариад,
-Та бидэнд мэргэн сургаал зөвлөлгөөнөө хайрлана уу гэв. Нэгэнт дүүрсэн хүн, цээжний мухарт байнга хатуулдаж явдаг хэдэн үгээ хэлээд д зүйл дуусгъя. За би ч яахав. Хэдэн хүүхэд минь хөөрхий гэж халаглан чанга яригчийн нь дэргэд очоод
-За та нар эх орноо л сайхан хөгжүүлээрэй дээ. Ядарсан ард түмнээ битгий мартаарай. Тэд нар та нарт итгэж саналаа өгсөн шүү. Та нар чадалтайдаа биш, мань мэтийн өөдгүй юмсын муугаас болж яллаа даа гэж хэлээд хоолой нь таг болов.
Их танхимд цугларагсад уухайлан инээлдэж "тэр ерөөл бат оршиг" гэж хашхиралдан хундага өргөцгөөв. Тэгвэл намын дарга чанга яригчийг шүүрэн авч,
-Та өөдгүй муу хүн биш. Та бичсэн, ярьсан зүйлээрээ бидэнд их тус болж, ард түмний санаа сэтгэлийг бидэн рүү эргүүлэхэд онцгой гавъяа байгуулсан. Манай намын сэтгүүлчдийн яагаад ч хийж чадахгүй зүйлийг та хийсэн. Намаасаа нэр дэвшсэн хүмүүсийн хамаг нарийн нууц, хамаг гэм согогийг та магтан дөвийлгөх замаар нийтэд сурталчилж, илчилсэн. Тэгэхдэээ та бидэн шиг худлаа гүтгэж харааж муулаагүй. Магтах журмаар хүний муу муухайг илчлэн гаргана гэдэг аугаа их авъяас билэг мөн юм билээ.
Манай нам таны энэ ач гавъяаг хөхүүлэн шагнал гардуулах гэж найрандаа урьсан юм гэж өгүүлтэл хоёр туслагч нь том цаасан хайрцагтай юм дамжлан ирж гардуулав.
Би алга нижигнэтэл таших их танхимаас хөлс дуслуулан гарч гэрийн зүг гэлдрэв. "Ээ хөөрхий бид нэр дэвшигчдээ хэтэрхий магтаж мандуулж байж олны дургүйг хүргэчихэж дээ, янз нь. Хүн маханд дуртай гээд өөх голдуу махыг таваг тавгаар нь идэж чаддаггүй шүү дээ. Бид өөх махыг нь алаглуулах, төмс ногоо холихоо мартчихжээ. Ээ халаг. Монголчууд сүүлийн үед магтаал сайшаал сайн туршлаганд тун дургүй болсныг ч бас мартжээ. Хэтэрхий үнэнч гэж ганц талыг барьж туйлшран магтаалын үер урсгаад алдчихаж. Амьдрал алаг эрээнтэйг сэхээрсэнгүй. Ээ халаг, ээ халаг... "
Иймэрхүү юм бодон гэлдэрсээр гэртээ иртэл авгай минь хуучин муу зурагт дээрээ зул барчихсанаасаа их л ичсэн мэт муухан инээмсэглэн угтвай.
( зохиолч Гаажидын Дамба "Хаширдаггүй төгцөг" номоос УБ., 2008)

2 comments:
ene yag tegeed yamar oguulleg ve? ineeh yostoi yu esvel? bi ch bur yu ch oilgosongui..
to Strong> Tsaaguuraa uls toriin yavuulagatai oguulleg geh uu dee. hehe.
Post a Comment