Монголд л дов жалганы үзэл дээд зэргээр хөгжсөн байх. Энд тэнд явж байхад хүмүүс "хүү минь чи аль нутгийнх вэ?" гэж ёс юм шиг асууна. Аминдаа төрсөн газрыг нь мэдэж аваад, энэ нутгийнхан иймэрхүү зан ааштай хүмүүс гэж тооцоолоод хэрхэн харьцах стратеги, тактикаа тархиндаа боловсруулж байгаа юм байлгүй гэж би боддог юм. Жалга довны үзэл цөөн хүн амтай, буурай хөгжилтэй улс оронд л байдаг үзэгдэл. Манай аав румын, ээж польш. Миний нөхөр, хайртай залуу герман . Би өөрөө Чили гэж хээвнэг ярьж суудаг. Тэр ч байтугай манай сургуулийн харууд орос охин найрч панаалдаад аваад суучихдаг. 5 жилийн дараа Оросын иргэний паспорт авчихдаг байж билээ. Францид эмээ нь амьдардаг. Этиоп (африкийн орон) аавтай, орос ээжтэй нэг хөөрхөн залуутай манай сургуулийн монгол охин найзалдаг байсан. Миний л мэдэхээр хэд хэдэн монгол охин Перу залуутай дэр нийлүүүлж, хүүхэд төрүүлээд дагаад явчихсан даг. "Би энэ дэлхийн хүн" гэж монголчууд хэлдэг болоосой. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд "Би дэлхийн иргэн" гэдэг ухамсар Монголын нийт масст огт байхгүй гэдэг нь тов тодорхой харагдав. Сонгуулийн сурталчилгаанд зүтгэж байгаа сэтгүүлч нарыг хараад гол харлав. Хамгийн тэнэг сэтгүүлч нар л сонгуулийн штабд орж, хэдэн халтар мөнгөний төлөө нэр нүүрээ барж, улс төрчдийн гар хөлний үзүүрт зарагдаж, нэр хүндгүй болж байх шиг. Сонгууль ч яахав, болдогоороо болоод өнгөрнө. Сонгуулийн дараа тэр сэтгүүлч нар хөөрхий байна даа. Харин сонгуулийн сурталчилгааны үеэр Монголын PR /пиарчдын/ ур чадвар хавьгүй өндөр юм гэж бодогдов.
За тэгээд дов жалганы үзлээ монголчууд орхиосой. Хүү минь чи аль нутгийнх вэ гэдэг жирийн юм шиг хэрвээ айхтар хор хохирол, гэм хортой энэ асуултыг монголын иргэний үнэмлэхтэй хүн бүр бие биенээсээ асуухаа болих хэрэгтэй. Хэрвээ нэг бүдүүүлэг мангар нь нутаг ус асуувал "Би Монголын иргэн. Энэ цэнхэр гариг дээр амьдарч байгаа 6 тэрбум гаруй хүний нэг нь гэж хариу хэлдэг болцгооё. Монгол үнэхээр л ардчилсан орон мөн юм бол арьсний өнгө, үндэс угсаа нутаг усаараа ялгарч, халимаг, тува, буриад, халх, захчин, үзэмчин хасаг гээд хуваагдахаа болимоор юм. Тэр сэлэнгийнх, энэ Сүхбаатарыг, өнөөх чинь Завханых гэж засаг захиргааны нэгжээрээ ч хуваагдаж талцахаа боличих л хэрэгтэй.
Ер нь хүмүүсийн байр суурийг ажиглаад байхад хоёр Э-ийн аль алинийг нь төдийлөн таашаахгүй байх шиг. Хэрвээ парламентад суудалтай өөр нэг нам (Иргэний Зориг, эсвэл Иргэний хөдөлгөөний нам ) ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гаргасан бол шууд ногоон гэрлээр ялалт байгуулах ч юм билүү гэж би бодлоо. Хоёр Э хоорондоо үзэлцэж байх хооронд гурав дахь хүн байсан бол ялах ч байсан юм билүү... хэн мэдлээ. хэн мэдлээ.

11 comments:
saihan niitlel bn...chiniih vv copy yu ho...er ni tegeed ene 2-iin ali alind ni durgvi bgaach Enkhbayariig garval jaahan hetsvv l sanagdaj bn...oo medeh yum algooo
мхн гоё бичсэн байна шүү :)
Sanal neg bna.Ter dovii uzel hetsuu shuu.
Түүхийн багш маань ярьж байсан юм байна. Ямар нэгэн улсад угсаатан гэхээсээ илүү үндэстэн гэх үзэл нь давамгайлбал хөгжнөө гэж. Нэг жишээ нь америк байна.
Миний хувьд дэлхийн хүн гэхээсээ илүү хаанахын ч бай ялгаагүй монгол хүн гэдгээрээ сэтгэж байвал чухал гэж ойлгодийн. Бид бол увс завхан улаанбаатараараа ялгагддаг ч Монгол улсын иргэн, Монгол үндэстэн гэдгээ хамгийн түрүүнд авч үзэх ёстой.
to WHIOOPS> Би хүний бичсэнийг copy-даж блогтоо бузарлахгүй ш дээ. Хэхэ. Энэ зэргийн юмханыг бол сараачина шүү. saihan niitlel bn... гэсний чинь төлөө дарууханаар Баярллаа гэж хэлье.
to Stranger> Баярллаа хөө. мхн гэж хэнийг хэлээд байгаан? Надад өгсөн шинэ нэр үү? Надад MNED гэдэг нэр маань илүү таалагддагийн.
to HUGO> санал нэг байна.
to Шонхор> Саналаа бичсэнд баярллаа. Бодууштай шүү тээ.
Shonhortoi sanal neg bna. Gehdee bas nuguu talaas avaad yzvel gerleh yed nytag, garal yysel ih heregtei baih tegehgyi bol tegeed l bas mongoloor dyyren teneg hyyhed duurvel hezuudneedee. manaih shig 3han saya hyn amtai gazar bas dov dogsh, yysel garlaa medej baih zailshgyi shardlagtai baih. Busad yed bol Bi MONGOL HYN, Bi MONGOLOOROO BAHARHDAG, ene delhin delhii ertunziin negene gishuun bna geed l yavaj baih heregtei baih.
to Altangay> Цус ойртохоос сэрэмжилээд харин эцэг эхийн нэрээс гадна ургийн ОВОГ гэдэг юм иргэний үнэмлэх дээр байдаг даа. Ургийн овог нь адилхан хүмүүс хоорондоо гэрлэж болохгүй энэ тэр гээд л... За мань мэтийн АНГИЙН жаалуудад энэ ч нэг их ач холбогдол багатай байх оо хэхэ
hehe. ter ch tiim shyy. chi shyyy!!!
Post a Comment