Амьдралын тойрог

2009-05-01

5 сарын 1.


Өнөөдөр таван сарын нэгэн. Майн нэгний баяр гээд хэнхэг царайлаад байхгүй юу... ХАХА. Монголд энэ баярыг аль хэдийнэ тэмдэглэхээ байсан. Ер нь 5 сарын 1-ний өдрийг коммунистуудын бодож олсон баяр гэж олон хүн эндүүрдэг шиг байгаа юм. Үүх түүхийг нь сөхөөд үзэх юм бол 5 сарын 1-ний өдрийг тэмдэглэх заншил коммунист биш, капиталист Америкаас гаралтай юм байна. 1886 оны 5 сарын 1-нд америкийн Чикаго хотод хөлсний ажилчид жагсаал хийж. Ажлын найман цагтай болохыг хөлсний ажилчид эздээсээ шаардав. Чикагод болсон жагсаал 5 сарын 4 хүртэл үргэлжилжээ. Жагсагчдийг хүчээр тараах гэж оролдох үед 6 хүн үхэж, 50 гаран хүн шархадсан байгаа юм. Жагсаал анх эхэлсэн 5 сарын 1-ний өдрийг хөдөлмөрчдийн эв санааны өдөр болгож тэмдэглэж байх шийдвэрийг 1889 онд Парист болсон хуралаас гаргажээ. Ер нь бол энэ өдөр хаа сайгүй л жагсаал, цуглаан, хурал мурал болдог нигууртай. Би ч гэсэн юунаас дутахав гээд бүтэн өдөржингөө л хуралд суулаа. Нэг хуралаас гараад л нөгөө хурал руу. Дэндүү их хуралдаад өнөөдөр орой англиар ярьдаг ээлжит болзоондоо очиж амжсангүй ээ. (^^

4 comments:

ookii said...
This comment has been removed by the author.
ookii said...

oo meduushtei yum baina...helleg n main bayar ged baidg bolohoor oros ah nariinh l gej bodjiishiishdee...
bi bagadaa henii huzuu gedegiig n sanahgui biagaam..yamarch baisan neg hunii huzuun deer suugaad main bayriin jagsaald gartaa shaarig bariad yavjiisniigaa muuhan sanadiin...ter tehdee orosd baihad u mongold u teriigee bas sanahgui biagam

MNED said...

to Ookii> Mонголчууд л энэ баярыг оросуудаас уламжилж авсан л даа. Уг гарал нь бол америк ш дээ.

patatepatata said...

mayday geed end yapond ch boldog yum bilee.
Baahan humuus tsuglarhihsan huraldaad bailee.