Амьдралын тойрог

2009-05-05

Өмсөх үү? Эс өмсөх үү?

Сарын өмнө бичиг баримт хөөцөлдсөн чинь иргэний үнэмлэхнээс болж гацаанский болох шахсан юм. Түрүүвчний мухарт байдаг, ер нь бараг хэрэг нь гардаггүй иргэний үнэмлэхний рейтинг суга өсдөг юм байна. Миний иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусаад нэлээн хэдэн жил болсон байгаа юм. Би сунгуулахгүй явсаар байгаад өдий хүргэж. Чи намайг тоохгүй байлуу? Одоо ямар их үнэ цэнэтэй, хэрэгтэй гэдгээ ойлгуулна аа гэсэн шиг "Иргэний үнэмлэх"-нээс болж хамаг төлөвлөгөө нурах шахсан. Тэгээд хоёр гараа өргөж буулт хийгээд шинэ иргэний үнэмлэх захиалж билээ. Сонгууль ч ойртлоо. Иргэний үнэмлэх бэлэн болсон байлгүй гээд харъяа хорооны засаг дарга руу орлоо. Бөөн хүнд суртал... Баахан хүлээлгэж байгаад чиний үнэмлэх бэлэн болоогүй гэдэг байгаа. Гуйна гэдэг гутамшигаа гэж...
Тэгсэн чинь ажил дээрээ очсон чинь надтай уулзах гэсэн хүмүүс пиг ширэнгэн ой шиг их. Энэ удаа би ажлын өрөөний үүдэнд хүн хүлээлгэж хүнд суртал гаргачих шиг болсон. Уг нь бол хүнд суртал гаргая гэсэндээ биш, дэндүү олон хүн гэнэт ухаарсан юм шиг ирсэнд гол буруу нь байгаан. Гуйлгана гэдэг гайхамшигаа гэж...
Орой англиар ярьдаг ээлжит болзоондоо яваад буцаж байтал пис пас гээд л сүртэй их чимээ гараад, хажууханд байсан охид хүүхнүүд чарлаад сенсацитай юм болдог юм байна. Би ч гэсэн бондгос гээд цочиж, зүрхний цохилт түргэсээд тэрүүхэндээ л балмагдав. Хамгийн түрүүнд террорист ажиллагаа, бомба юу гээд лаг юм санаанд буудаг байгаа. За би ямар Ирак, Афганд байгаа биш гэж бодоод сүүлд нь инээд ч хүрэх шиг. Яахаараа ийм юм боддог байна аа. Гэтэл замаар явж байсан автобусны дугуй хагарсан байж. Яасан ч сүртэй чанга дуугардаг юм.
За нэг гутал аваад өмссөн чинь хөл холгоод хэрэг алга аа. Ядаж байхад би алхаж явах дуртайг хэлэх үү. Гудамжаар хальт доголж явдаг юм байна. Гутал минь чи намайг ямар их зовооно вэ? эсвэл гутлаа би зовоож байна уу? гэдэг асуулт гарч ирдэг байна ш дээ. Орших уу? Эс орших уу? гэдэг шиг гутал өмсөх үү? эс өмсөх үү? Хэхэ. Гэртээ ирээд харсан чинь хөл цэврүүтцсэн байгаам даа. Нэг хөөрхөн кэт, эсвэл пүүз авч өмсөнө дөө гэж бодлоо шд.

7 comments:

dream said...

hehehe tegj ih holgood bgaam bol omsood demii dee hu :)
bondgos gd zochloo genvv kkk hoorhiin

Keesh said...

өө тэр кээт пүүз чинь л дээр цэврүүтүүлчээд дахиад өмсөөд байвал хэцүү хэцүү
англиар ярьдаг болзоо гэж яадаг эд вэ?

MNED said...

to DREAM> holgoh ni odoo gaigui bolsoon.
БОНДОС geed l tsochison sh dee.

MNED said...

to Falcon> харин нэг кэт авна аа.
хэлний дамжаанд явж байгаамоо

Anonymous said...

shine gutal baga zereg ehleed holhoh tal bdag bhaa.Chi yag ter holgoj bgaa gazart ni taaaruulaad hulunduu sharhnii lent naajih tegehleer gaigui l boloh shig boldog um.

MNED said...

to Hugo> Баярллаа.

altangay said...

sharhani lent zygeed hed hed umschih, bas yag holgood baigaa gazrin alhaar jaal balbachih tegeed l zygeer bolon, harin ter busnii dugui goe bolson shyy. namaig mgl baihad bas neg tiim yum bolj bilee. bi ch angin zangaa gargaj hagarsan duguinaas duthaargyi changa oriloj bilee.