
Энэ 9 сард шинээр нэлээн олон монгол кино нээлтээ хийх юм байна. Одоогоор лав л 3 киноны сурталчилгаа яваад байна. Сониноос үе үеийнхэний үзэх дуртай "Би чамд хайртай" киноны 2-р ангийн нээлт 9 сарын 9-нд нээлтээ хийнэ. Сондгой тоо гэдэг жижигхэн өгүүллэгээс сэдэвлэж "Би чамд хайртай" киног бүтээсэн тухай хууч яриа сонсож байсан юм. Харин "Би чамд хайртай-2" туужийг зохиолч Болор-Эрдэнэ бичжээ.
Киноны гол дүрд хуучин жүжигчид нь тоглосон. Бас хэдхэн долоо хоногийн өмнө бурханы оронд заларсан ардын жүжигчин Дамчаа агсан, дуучин Болд, TВ коктейлийн Өөскөө, гавъяат тамирчин Үйтүмэн, жүжигчин Амбий нар тоглосон гэж байгаа.
Өвлын өвгөн гэрт нь орж ирээд бэлэг өгөөд л гарахад шоконд орсон Үрлээгийн уутай бэлэг нь задарч гоожоод шалаар нэг юм асгараад, гоё мандарин өнхөрч унаад л... Өлгийтэй хүүхэд нь сэрж уйлаад л кино дууссан даа. Тэгээд цаашаагаа яасан бол? 9 сарын 9-нд Тэнгис, Өргөөд, Соёмбо кино театрын аль нэгэнд нь очиж үзнээ.
6 comments:
naadhii chen tgd basnogoo amidrah tasalbar gelvv?teriig bas vzmeer sanagdsan
Ter amidrah tasalbarig lemoniihon hsen gsen unen um blu?mned tsug uzii.bi bas uzii gj bdool bga
to DREAM> aanhaa.
Mademoiselle Caroline> chi hezee uzehin?
Harin medku l bna.chi hze uzhin?ter udur chin l uzì.kk
huurhii ene Delgert toglodog zaluu ni amidral deer ungursun gej duulsan,,
Urleeteigee ochij uznee hu,
Post a Comment