Өнөөдөр өглөө ажилдаа явах замдаа гудамжаар хүмүүс ёстой бэлчиж байнаа гэж бодов. УБ-ынхан чинь бүгдээрээ гудамжиндаа гарчихжээ. Төв зам хаасанаас болоод гудамжаар дүүрэн хүн сүрэг... Цэцэг навч бариад, гоё хувцасаа өмсөөд аав ээждээ хөтлүүлсэн өхөөрдөмөөр хүүхдүүд, нүдээ бүлтэртэл будаж, нүүрэн дээрээ зураг зурсан оюутан охидууд, үнэртэй ус сэнгэнүүлж, тас хар гоонжоор гангарсан залуучуудыy дундуур л сүлжээд л яваад байлаа...
Сурагч байхдаа 9 сарын 1-нээс өмнө баахан юм бэлтгэдэг байлаа шд. Анх 1-р ангид орохын өмнөхөн аавтайгаа хамт их дэлгүүрт явж байгаад оросын сурагч цүнх худалдаж авч байснаа санадаг. Өнөөхийг нь миний биетэй харьцуулах юм бол асар том. Хэхэ. Нэг том цүнх л яваад байсан юм биш үү? Бага ангидаа би чинь харин оросын форм өмсөж гангардаг байлаа шд. Бага ангид байхад манай ангийнхан пеналаараа уралдаад бөөн юм болно оо. Нэг хэсэг кноп дарахаар баллуур, үзэг харандаа, томруулдаг шил гээд өчнөөн нээгдээд гарч ирдэг пенал мода болж байлаа.Дөрвөлжин, тууш шугамтай дэвтэр ээж бөөндөөд аваад ирнэ. 8 сарын 31-ний оройдоо дэвтэр үзэгээ үүргэвчинд хийгээд, дүрэмт хувцасаа индүүднэ. Гутлаа тослоно гэх мэтээр төрөл бүрийн соёлын довтолгоонд нэрвэгдэнэ дээ. Харин дунд ангид ороод дүрэмт хувцас энэ тэр гэхээ больсон дог. Гэхдээ би байнга л гоонж өмсөж хичээлдээ явдаг байсийн. Өглөө сургуулийн гадаа ирээд л ангийнхаа хүүхдүүдийг хайж олно. Ахлах ангид ороод ирэхээрээ хальт бие биенээ скайнердаастай. Ангийнханыгаа гэлтгүй дээд ангийн агаа аниа нарыг, бас доод ангийн пацаныг далий нүдээр хараад байгаан биш үү. lol. Хичээл эхэлсэн 7 хоногт монгол хэлний хичээл орохоор "Зуны амралт" гэж зохион бичлэг хий гээд багш ес юм шиг лүндэн буулгана. Одоо эргээд бодож байхад нэг ёсны амралтын тайлан нэхээд байгаа ч юм шигээ. Яс юман дээрээ манай ангийнхан ч бас ийм зохион бичлэг хийх бөөн дур хүсэл. Харин 10-р ангид иймэрхүү тайлан бичээгүй санагдана. Бодвол монгол хэлний багш доод ангийнханы тайланг нь уншчихаад уйдсан юм байлгүй ( keke).
Өглөө ажилдаа явж байхдаа ийм 2 зураг дарлаа. Эхнийх нв миний алхах дуртай гудамж. Харин хоёр дахь нь шинээр зассан замын өнгө төрх.

7 comments:
дарсан зураг чинь гоё харагдаж байнаа зам ашиглалтанд орчоо юу овоошдээ
тэр эхний зурган дээрх 13-аас цааш явдаг зам энэ жил их гоё болцон тээ. автуусанд явж байхдаа буугаад алхчмаар санагдаад байдийн хэхэ
8r angid bhad 10iin egch nar gj lag hoorhon hoorhon egch nar bdg bsiishd :) ervv mult yavdag blaa shd :P
to Soulmate>Энэ зам арай л ашиглалтанд ороогүй байгаа. Гэхдээ өнөөдрөөс Их дэлгүүрийн өмнөх зам нээгдсэн сурагтай байсан шүү.
to Шонхор>Хэхэ. 13-аас цааш явдаг энэ хэсгийг ч гоё шүү. Би бол байнга энүүгээр алхдагийн.
to DRREAM>Пөөх, чи чинь бас над шиг байсан юм уу? keke
Post a Comment