Амьдралын тойрог

2009-09-09

Сайн байна уу гэсэн биш...

Өнөөдөр ажил дээрээ сууж байсан чинь нэг ийм явдал боллоо. Намайг бүүр жаахан пацан байхдаа анх танилцаж байсан нэг уран бүтээлч эгч байдагийн. Тэр гэв гэнэт манай ажил дээр хүрээд ирдэгийн. Манай даргатай л уулзах гэж яваа юм байх. Энэ үед дарга ажлын местэн дээрээ байгаагүй юм. Би "Сайн байна уу? Таны ажил сайн уу?" гэж мэндэлсэн юм. Тэгээд дарга даамалыг надаас сураглаад, би "одоохондоо алга байна" гэж гялс хариу хэлээд л... Танил ажаа маань даргийн утасны дугаарыг асуухаар нь би хэлж өгөөд л... Ингэж байтал дарга ороод ирлээ. Хоёр хүн хоорондоо юм ярьж байхад хажууд нь зогсоод сонсоод байлтай биш. Тэгээд ч хажуугийн тасалгаа руу орох хэрэг байсан тул би ажлаа түр орхиод хэсэг өөр өрөөгөөр зугаалав. Эргээд ороод ирсэн чинь хажууд сууж байсан миний коллега
- Чи түрүүний хүнийг таньдаг юм уу"
-Тийм
-Чи тэгээд мэндлээгүй юм уу?
МNED миний нүд орой дээрээ гарч "Мэндэлсэн дээ" гэж үнэнээ өчив. Коллега: -Тиймүү гэснээ, энэ хүн чамайг бүүр 10 жилийн жаал байхаас чинь мэддэг. Тэгээд сая надтай мэндлэхгүй байна гэж гомдсон аястай хэлж байна гэж надад хов зөөв. Би одоо "Сайн байна уу?" гэдэг үгийг тийм аажуухан хэлсэн юм уу, эсвэл өнөө танилын чих нь хатуурсан юм уу бүү мэд. Юу болоод өнгөрсийн байгаан хэхэ. Сайн байна уу гэсэн биш... юу болов гэдэг билээ?

Гэхдээ ер нь сүүлийн үед би асар дуу шуу муутай болоод байгаа юм шиг өөрт бас санагдаад байгаан. Гаднаас нь харахад би нэг тийм яриа хөөрөө багатай, бодлогоширсон байрын болцон юм уу? За бүү мэд... Гэхдээ бас учир утгагүй шал дэмий чалчаад байлтай биш. Бага ярьж, их хий, Үг ихдэж үхэр холдов гэх мэтээр дэмий хоосон чалчихыг буруутгасан зүйр цэцэн үг монголчууд хэлэх дуртай л улс даа. Хэхэ.

12 comments:

eldevasuult said...

sonsoogui l yum bna l daa,
chi sain uu geed tsohiod avah heregtei baijdee....

Keesh said...

эрдэмтэй хүн даруу. :P
гэхдээ ганц хоёр үг солихгүй дээ.

The Face said...

bi bas haaya yum heleheer humuus sonsdoggui yum shig bgaan. changa yarihgui bol..

MNED said...

to Eldev asuult> Тэгээд Сайн уу гээд цохиод авах юм бол эмэгтэй хүнд гар хүрсэн гээд бас балай юм болж мэднэ. хэхэ

MNED said...

Шонхор>Би гэхдээ хэрэндээ л зөндөө юм ярьсан л даа. Харин мэндлэхгүй байна энэ тэр гэдэг нь л сонин байгаа биз?

MNED said...

To FACE> kke. Муу хүний дуу чанга гэдэг шд.

Anonymous said...

hehehe daraagiin udaa changa hashgirah heregtei bololtoi. namaig ch gsn humuus buwtnaj yridag gd bdg shd, tgheer ni bi yuuuuuuu, yaaasaaaan geel orilchidgiin

Anonymous said...

ahahah bi law dandaa changa yridag.Aijuuhan yridag humuus shal gaitai shd.kakaka
Yu?yaaasaaaan geel kaakakakka

Eric said...

hahaha...aimaar tunirhsan baina shdee...silly and sad. ..gehdee hondlongiin hund chamaig "shurgah" heregggui l baihgui yu...I guess, she needed to feel "somebody"...what bitch-ass-ego! I hate that kinda people.

MNED said...

to Enhriimaa>аягүй бол чанга хашхирах юм бол цочиж сүйд болно доо.

MNED said...

to Mademoiselle Caroline> kk

MNED said...

to Eric> Bi ugaasaa hund tal zasaj chaddagui yum. Tiim bolohoor odoo tegeed yahav dee. Tuhain yedee asar ih gaihaad... harin odoo bol negent ongorson yavdal