Амьдралын тойрог

2010-04-26

Дэмийрэл...

Азарган тахиа өндөг гаргасан тухай мэдээ ТВ-ээр гарч байна аа. Юм гэж сонин юмаа. Бухын сүүгээр элгэн тараг бүрж ууна гэж монгол ардын үлгэрт гардаг байхаа. Тэгвэл азарган тахианы өндөг шарж иднэ гэвэл гайхаад байх хэрэггүй болох нь. Нэлээн дээхнэ Пататэгийн блогоос эрэгтэй хүний хромсом цөөрч багасаж байгаа тухай уншсан юм даг. Австралийн эрдэмтэн Женнифер Грэйвз "The Decline and Fall of the Y Chromosome and the Future of Men'" сэдвээр судалгаа хийж, үр дүнгээ танилцуулсан нь олны анхаарлыг татсан гэж байгаа. Түүний судалгаанд өгүүлснээр бол эр хүйсийг тодорхойлдог Ү хромосомйн тоо аажимаар багасаж устах магадлалтай. Байдал хэвээрээ үргэлжилэх юм бол хэдэн зууны жилийн дараа энэ дэлхий дээр нэг ч эр хүн үлдэхгүй нь. Эрчүүд улаан номонд бичигдэх нь ээ. Хэрвээ нэг ч эр хүн байхгүй болсон үед анатомийн хичээл дээр нүцгэн эр хүний зураг самбарын өмнө гаргаж тавиад "Энэ бол хэдэн зууны өмнө устгаж үгүй болсон хүний нэг төрөл зүйл" гэж багш нар хүүхдүүдэд заадаг болох нь ээ. Эр хүн , динозавр хоёр яг ижилхэн болох нь ээ хөөрхий... Одооны эрчүүд гэж хөгийн юмнууд. Эр хүн гэхийн аргагүй гэж ирээд л хоёр хүүхэнд биднийг муулж байхыг санаандгүй сонссон юм байна. Нээрээ ЭР хүйс тодорхойлдог хромсом, ген нь багасаад байгаа нь үнэн бол эмэгтэйлэг шинж чанар агуулсан эрчүүд олон болох нь зүйн хэрэг шүү дээ. Чарльз Дарвины байгалийн шалгаралын онол энд үйлчилээд байна аа. Ер нь эрэгтэй ген багасаад байгааг зөнгөөрөө мэдэрсэн зарим нэг амьтад эсрэг хүйсийн амьтныхаа тусламжгүйгээр өөрөө үр төл гаргаад, үржээд байдаг гэж биологичид нотлоод байгаа. Азарган тахиа хүртэл юмыг яаж мэдэх вэ? гээд өндөглөдөг болж л дээ. Эсвэл тэр азарган тахиа лав хос эрхтэнтэй байсан юм болов уу? Ер нь эр хүйстэн устаж алга болох юм бол эм хүйстнүүд үржилийн ямар нэг арга чарга олох нь гарцаагүй. Байгалийн шалгарал гэж байгаа л бол байгаль өөрөө ямар нэг мухардалаас гарах арга замыг нь зохицуулаа байлгүй. Ирээдүйд бүх хүн хос эрхтэнтэй болчихвол яах уу?

3 comments:

eldevasuult said...

Uitgartai baih baih daa, yamar ch eregtei hun baihgui.

Ter uyed emegteichuud Bid deed hogiltei suun tejeelten geed yarih baih daa. Busad amitad er emeeree niilj baij ur toloo uldeedeg bid bol ooroo oortoo uree togtoodog geed....
Baigaliin huvisalaar archaa tunia muutai er huisten shagdan ustsan.
zondoo l yum yarih baig daa.

MNED said...

Элдэв асуулт> хэхэ. тэгнэ биз.

А said...

өөө тэгнэ тэгнэ.