Түрүүчийн долоо хоногоос эхлээд толгой өвдөж намайг зовоолоо. Яаж ийгээд гүрийж байгаад нам унтчих юм бол өглөө сэрэхэд толгойны өвчин алга болчих юм. Хоёр хонохгүй дахиад өнөөх чинь өвдөнө өө. Эм уугаад хэвтэхээр өвдөлт хэсэг нам дарагдаж байгаан. Аргаа бараад бариач илээч дээр очив оо. Бариа засал хийдэг нэг сүрхий эгч дээр очлоо. Толгой барьж үзээд тархи чинь хөдөлсөн байна гэж онош тавилаа. Элдэв янзийн юм мөргөж унаагүй, үсэрч цовхорч намбагүйтээгүй. Яагаад тархи хөдөлдөг байна аа гэж гайхаж суув. Чиний тархи хөдлөөд их удсан юм байна оо. Чи мэдэхгүй яваад байж гэж байна. Ингээд насанд хүрсэнээсээ хойш анх удаа толгойдоо иллэг бариа хийлгэж үзлээ. (Бүүр нялх байхад тархи хөдлөөд бас иллэг бариа хийлгэж л байсан гэнэ лээ.Би бол өөрөө санахгүй байгаан) Хоёр хоног толгойгоо бариулаад сайхан боллоо. Зовоогоод байсан толгойны өвдөлт алга боллоо. Ачтай буянтай сайхан эгчид баярллаа.
Өнгөрсөн 7 хоногт нэг үзэсгэлэн дээр ажиллах даалгавар авлаа. Ирсэн хүмүүст асар идэвхитэй тайлбарлаж яриад л байлаа. Нэг юмаа олон дахин яриад байхаар залхаж эхэлдэг юм байгаа биз дээ. Ямар бичлэгтэй CD байгаа биш. Тоть шиг давтаж яриад сүүлдээ амаа нээхээс ч залхүү хүрдэг юм байна лээ. Сониноос ирэх долоо хоногоос нэг хар юмтай үерхэх гэж байгаа. Нэрийг нь ТӨМӨР гэдэгийн. Үерхэлдээ үнэнч байна гээд ам өчиг өгч, гэрээ хэлцэл хийгээд мөнгө төгрөгийн нь тушаагаад гарын үсгээ зурна. Үр дүн нь ядаж 2 сарын дараанаас л гарах биз. Өмнө нь бас үерхэж байгаад би хөдөө гадаа яваад тэр хар юмнаас холбоо хэлхээгээ тасалсан юм. Үерхэлээ үргэлжлүүлэхгүй бол хөдөлгөөн дутагдаад, хамаг бие хөшиж байргашаад хэрэг алга. Ширээний цаана сууж гомпүүтэр ширтсээр байгаад... энүүхэн эндээ гүзээ суух янзтай. хихи. Уг нь Төмөр-тэй найзлахаар бяр чадал амтагдаад улсын наадамд зодоглож барилдмаар ч юм шиг санагддаад учиргүй ЭРШҮҮ болчих гээд байдаг юм билээ.

4 comments:
тэр үзэсгэлэн, өдөрлөгт суух үнэн лайтай тэ яг нэг юмаа бүтэн өдөржин ярина гэхээр аймшиг
би бас нэг өдөр суугаад эхэндээ аягүү сайхан инээгээл ярьж байсан, сүүлдээ байхгүй ээ, хүмүүс битгий ирээсэй гэх мэтээр залхалтын байдалтай :р
ter yaasan sain baridag bariach ve,
garchigaas ni bariach ni eregtei(har yum) tegeed shal hudlaa baagii gej oison sh deekkkkk
Нэмүд> хэхэ. Үзэсгэлэн яармагт ажиллахад ч залуутай байсан шүү.
Элдэв асуултад> Харин тиймээ. Хоёр бариад л хамаг асуудлыг шийдэж өгсөн. Нэг удаа барихдаа 5000 төгрөг авсан. Их сайхан зантай хижээл насны эмэгтэй байна лээ.
Төмөр та хоёрын үерхэл урт, удаан үргэлжилэх болтугай.
Post a Comment