Шинэ он гарсанаас хойш блогтоо салхи оруулаагүй юм байна. Ингээд 2012 оны анхны тэмдэглэл. Өнгөрсөн оны 12 сарын сүүлээр ажлынхаа шинэ жилд оров оо. Харин маргааш нь миний хоолой өвдөв. Хоолой загатнаад байгаа юм шиг сонин мэдрэмж. Болдогсон бол хоолойгоо гаргаж ирээд сайхан маажаад хаячихмаар санагдав. Хоолой нь өвдөж байсан хүн болгон ийм мэдрэмжийг даван туулсан байх л даа. Хэд хоногийн дараа байдал хүндэрч хамар нэг бол битүүрч, эсвэл шингэн нус гоожоод хачин царайлав. Хоолой өвдсөн нь хамрын ханиад болж даамжирсан хэрэг. Хамартайгаа ноцолдсоор байгаад ойр орчимын арьс нь хуурайшиж, улайлт үүсэв. 12 сарын 31-нийг ханиадтай үдэж, шинэ оны эхний өдрийг ханиадтайгаа угтав. 2012 оны 1 сарын 1. Оюутан цагийн стрэйт найз маань гэртээ урьж байна. Гэрлээд удаагүй, хүүхэд нь дөнгөж нэг ой өнгөрч байгаа залуу гэр бүл.
Би: -Ханиадтай учраас би гэрээсээ гарч чадахгүй гэж тайлбарлаад урилгаас нь татгалзав.
Тэр:-Ханиад бол асуудал биш. Манайд хүрээд ир.
Би:-Хэрэггүй биз дээ. Нярай хүүхэд ханиад халдаачихна. Чи өөрөө анагаах ухааны чиглэлийн хүн ханиад хэрхэн халддагийг мэдэж байгаа шд
Тэр:- За тэр, яахав дээ. Чамайг ирэх үед бид хүүхдээ нөгөө өрөөндөө байлгана. Чи манай гэрт заавал ир. Эхнэр бид хоёр ширээ зассан.
Би: Энэ удаа гэрээсээ гарах арга алга аа.
Тэр: -Уг нь чи хүрээд ирсэн бол их сайн байсан юм.
Ингээд бидний яриа дуусав. Гэтэл хагас цагийн дараа өнөөх маань дахиад над руу залгаж байна.
Тэр:-Чи хэзээ гэрээсээ гарах гэж байна?
Би:-Танай гэрт очно гэж би хэлээгүй шд.
Тэр:-Чи яасан сүртэй юм бэ? Ганц нэг муу ханиаданд дарлуулаад гэртээ шигдэж байх ч гэж. Ханиад хамаагүй. Хүрээд ир
Айлд зочилж чадахгүй гэдгээ дахин хэлсэнээр бидний яриа дуусав. Цагийн дараа дахиад над руу утасдаж байна. Энэ удаа миний дугаар руу залгаад тэр
-Ээжтэйгээ яриул гэлээ.
Би элдэв юм бодолгүй утсаа ээждээ өгөв. Учир нь энэ найз маань манай гэрийнхэнийг бүгдийг нь танина. Ээжийн утасны яриа:
Ээж:-Сайн. Сайн байна уу миний дүү. Ажил нь сайн уу?
Тэр:-... .... ....
Ээж: -Баярллаа Шинэ оны мэнд.
Тэр:-... .... ....
Ээж.:-Өө тийм үү? За тэгье.
Ээж утсаар ярьж дуусаад надад хандаж "Чи хувцасаа өмсөөд найзынхаа гэрт оч."
Би:-Энэ удаа яах юм бэ? Ханиад томуутай байж айл хэсмээргүй байна.
Ээж:-За, яахав дээ. Хүн дуудаад байхад оч. Найз чинь чамайг нэг бүсгүйтэй танилцуулая гэж байна.
Намайг байн байн дуудаад байсан шалтгаан нь энэ байж. Утас дахиад дуугарлаа.
Гэртээ уриад байсан гол шалтгаан нь эхнэрийнхээ найз бүсгүйтэй намайг танилцуулах санаатай байж. Надтай танилцуулах гээд байгаа бүсгүй нь далайн чанад дахь нэг улсад магистрын зэрэг хамгаалсан (боломжийн боловсролтой), эрдэм шинжилгээний ажил хийдэг, сэхээтэн, даруухан, нөхөрт гараагүй юм гэнэ. Найз маань над руу дөрөв дэхь удаагаа утасдахдаа л намайг уриад байгаа учир шалтгаанаа тайлбарлав. Их сургуульд сурч байхдаа танилцсан сайн найз маань надад санаа тавьж эхнэртэй болгох гэж оролдсон нь энэ байж. Гэрт нь очихгүй болохоор ээжээр намайг дарамтлуулах арга хэрэглэсэн байгаа юм даа. Тэр найз маань намайг "ангийнх" гэж мэдэхгүй л дээ. Намайг хань ижилтэй болгох гээд санаа тавьж байгаа найздаа баярламаар ч юм шиг. Бас намайг албан хүчээр хүнтэй танилцуулах гээд байгаад нь бухимдал ч төрөх шиг болов. Гэхдээ, хэрвээ би ханиад шуухнаа тусаагүй байсан бол найзыгаа анхны удаа утасдахад нь л хүүхдэд нь бэлэг сэлт аваад найзынхаа гэрт гүйгээд очих байсан юм. Тэгээд гэрт нь очоод надтай танилцуулах гээд байгаа бүсгүйтэй нь ч танилцах л байлаа. Даанч би ханиадтай юм чинь гэрээсээ гараад явах дэмий шд. Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн байдаг гэж үнэн юм даа.
Ер нь бол намайг богтолж аваад хань ижилтэй болгох гэж нэг бус удаа оролдож байгаа юм. Ээж өөрийнхөө нэг найз авгайн охинтой суулгах гэж шахаж байлаа. Цаадах нь ч гэсэн дуртай байсан гэнэ лээ. Гэхдээ дургүйд хүчгүй болохоор би танилцаагүй юм.
Дараа нь манай ажлын газрын нэг ах өөрийнхөө охин дүүтэй танилцуулах гэж оролдож байлаа. Энэ тухай өмнө нь блог дээрээ цухас бичиж байсан санагдаж байна. Дараа нь манай ажлын газрын нэг ах "Чамайг хүргэнээ болгомоор байна. Миний охинтой суу" гэж санал тавьж байлаа. Ажил дээрээ "цус ойртоод дэмий" гэж бодоод, бас угаасаа тэр охин нь надад таалаглаагүй тул би эелдэгээр татгалзаж билээ.
Он гарсанаас хойш "одоо хань ижилтэй болох цаг чинь аль хэдийнэ ирсэн" гэж гэрийхэн шахах нь улам нэмэгдэв. 1 сарын 1-нд ТЭР найз маань гэртээ урьсанаас л ийм сэдэл үүссэн нь гарцаагүй л дээ. Шинэ он гарсанаас хойш болсон гол үйл явдал бол энэ. Уг нь хүүхэдтэй болоод "ааваа" гэж дуудуулах гоё л санагдаад байгаа юм. Даанч бас асуудал байна шүү дээ. Тиймээ?
За ингээд өнөөдрийн тэмдэглэлээ дуусгая даа.
3 comments:
хөөх, ямар олон хүсэлт тавьдын. тэгээд найзындаа очсон уу? гэртээ бүүр бэлдээд дууддаг, их сэтгэл гаргасан бн шүү.
Хүнээр зуучлуулж, хүнтэй танилцана гэдэг сонин санагдаад байдгийн. Хэрвээ хэн нэгэндээ таалагдахгүй бол танилцаж байгаа 2-тоо ч, танилцуулж байгаадаа ч эвгүй баймаар. Зүгээр л санамсаргүйгээр юм шиг, санаандгүй юм шиг, хэн хэнд нь мэдэгдэлгүйгээр л танилцуулвал... хэ хэ,
Удахгүй чиний мөрөөр алхах миний ээлж ирэх байх даа. Ээжид өгсөн миний хугацаа дуусах гэж байгаа. Тиймээс иймэрхүү яриа эхлүүлэхээс нь өмнө нэг тийшээ зугтчих юмсан, хэ хэ...
харин тиймээ. Би ер нь ямар ч асуудалд хүнээр жуучлуулах дургүй болохоор нэг л эвгүй санагдаад байгаа юм
Post a Comment