Ойрын үед стресстэй байна оо. Ажил жаахан урагш муутай. Гадуур явахаар утаа униар... Хотын зам нь машиндаа хахчисан. Гудамжинд явж байхад машинууд тал талаас цочтол чигнаалдаад... Мөсөн каток шиг болсон замаар хөлөө зөөж ядан, хөлд орж байгаа хүүхэд шиг бээвэгнэж явахад хүрч байна. Ер нь бол ямар нэгэн юм дутагдаад ч байгаа юм шиг. Хамаг стрессийг таягдан хаяж, сайхан шоудах юм сан. Бүүр тас үсрэх хэмжээнд ууж, хэн нэгэнд дотороо хуралдаад байгаа бодлоо ярих юм сан...
Өнөөдөр facebook-ээ шалгатал хамгийн анх дурлаж байсан нэг бүсгүйн зургийг санаандгүй олж үзлээ. Нэг жаахан хүүхэд тэвэрчихсэн байна. Бодвол хүүхэд нь байх.
Бараг 14 жилийн өмнөх асуудал. Саяхан л юм шиг санагдаж байна. Хэрвээ тэр бүсгүй надад "За" гэж хэлсэн бол миний амьдрал өдийд ямар байх байсан бол? гэж бодлоо. Зургийг нь хармагц миний зүрх түг түг гэж хүчтэй цохилоод нэг л сонин мэдрэмж. Би тэр бүсгүйд одоо болтол хайртай юм байх даа? Гэтэл тэр хүн одоо айлын эхнэр, хүүхдийн ээж шд.
"Hanzo" гэж ангийн bar нээгдсэн гэж байгаа. Очиж үзэх төлөвлөгөө зохиочихсон байгаа. Тэнд л очиж зад ууя. Таньдаг ангийн хүүхдүүд ч тааралдах биз. Бие сэтгэлийн жаргал ч эдлэе. kkkk
3 comments:
mongold bolj baigaa LGBT medeeleliig manai blogchid l bichikh yumdaa busad ni bol ogt suraggui sh dee.
Mongoliin utaa gamshigiin hemjeend ochtson denduu aimar bnaa.Hun bur hordoj bga deer n heden say litr arhi pivo zaragddag gej bodohoor buur ch aimar gamshig buur setgel denduu ovdood bh yum.
hanzo barnd occhikhood bicheerei.
Post a Comment