Хонин сүргийн тоо нь мянга давчихаар малчин хүн алийг нь идэш болгож ходоодоо баярлуулахаа мэдэхгүй хэсэг алмайрдаг гэнэ лээ. Би энэ яваа насандаа мал маллаж үзээгүй тул надад ийм мэдрэмж хэзээ ч төрж байгаагүй.
Хэн нэгэнд 900 төгрөгний өртэй хүний санаа их зовдог гэнэ лээ. Харин өрийн хэмжээ нь нэг мянга давчих юм бол санаа сэтгэл нь уужираад, дүүрсэн хэрэг гээд өөрөө өөртэйгээ эвлэрдэг юм гэнэ лээ.
Би ч гэсэн энд дүүрсэн хэрэг гээд л өөрийгөө тайвшируулаад сууж байна. Хамгийн критический момент хүрэхээс өмнө өөртөө тулгарсан асуудлаа зөв гольдиролоор нь оруулаад шийдчих юм сан гээд баахан л шаналлаа. Өөрөөсөө шалтгаалах бүхнийг л хийсэн гэж биеэ өмгөөлөөд байгаа. Надаас хамаарахгүй хүчин зүйл бас байна шүү дээ. Өнөө критический момент нь аль хэдийнэ болоод өнгөрчихсөн. Гэхдээ асуудал шийдэгдээгүй. Тийм болохоор одоо нөхцөл байдалтайгаа эвлэрч байна даа.
Алгын чинээ бичгийн хийгээд өгчихгүй энэ үмхий оросууд ямар их хүнд суртал гаргаж байна аа. Гэхдээ бууж өгөхгүй ээ хө. Эцэсээ хүртэл үзэлцэнэ дээ.
Өнөөдөр FB-ээс нэг ийм хөөрхөн зураг оллоо.

No comments:
Post a Comment