Түрүүчийн 7 хоногт хатигаа шахуулаад антибиотик, витамины комплекс авч уулаа шд. За ямар ч байсан нэг асуудал шийдэгдсэн.
Одоо дараагийн шийдэх асуудал тулгараад байна аа. Хялбархан шийдэж болох бичиг цаасны асуудлыг Оросууд шийдээд өгчихгүй хогийн байна аа. Энэ миний амьдарч байгаа Орос улс хэзээ хүнд сурталаассаа салж, хэзээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг болох юм бол оо?
Эсвэл миний амьдралын нэгээхэн хэсэг яагаад заавал энэ улстай холбогдох ёсой юм бэ? За MNED минь сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэгтэй шүү. Энэ асуудал бол өчүүхэн саад тотгор гэж өөрөө өөртөө хэлээд сууж байна.
Өөрөөсөө шалтгаалахгүй байгаа асуудлын төлөө хий дэмий шаналаад өөрийгөө л зовоохын нэмэр юм даа гэж бодоод сэтгэлээ сэргээх санаатай гадуур явж кино ший үзлээ. Москвад болж байгаа кино фестиваль очиж үзлээ. "Нобелийн гэрээслэл" гээд нэг сайхан кино үзсэн юм байна.
Сониноос сүүлийн үед тэнхимдээ референтээр ажилладаг нэг орос охинтой сүрхий найзууд болоод байгаа. Түрүүчийн 7 хоногт өнөөх маань надад, бас нэг хятад охинд зориулж блины хийгээд авч ирсэн. Амттай л блины хийдэг юм билээ гэж дүгнэсэн дээ. Зураг хөргийг нь гар утасны камераар авсан юм. Даанч компьютер руугаа хуулж амжаагүй. Линь гэдэг хятад охинтой зэрэгцэж суугаад өнөөх блиныг нь идэж л орхисон. Уг бол блиныг Оросууд хавар голдуу хийдэг. 3 сарын эхээр нар эргэж ирж байгааг бэлгэдэн блин хийдэг заншилтай. Гэхдээ амттай идэх юмыг хэзээ ч хийж идсэн яахав дээ тээ?
Мартсанаас бас энд сурдаг оюутан тува үндэстэн ангийн хүүхэдтэй танилцсан юм байна. VKONTAKTE гээд оросын social network-д нэлээн дээр бүртгүүлсэн байсан. Саяханы нэг өдөр ангийн тува жаал өөрөө танилцая гээд хандараад байсан шд. Хэд гурван үг сольж бичиж байгаад хальт бараагаа харалцсан. Ер нь энд манай ангийнханыг их гадуурхдаг болохоор ихэнхи нь чимээгүйхэн байхыг л хичээдэг юм даа.
За үг ихдэж, үхэр холдох нь. Тэмдэглэлээ энэ удаагаа дуусгая.
No comments:
Post a Comment