Амьдралын тойрог

2013-01-06

Санкт-Петербург: Аян руу замд гарсан нь

Шинэ он гараад 5 хонож байна. Миний блогоор ордог танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. 

2012 оны 12 сарын 29-нөөс 2013 оны 1 сарын 4 -ний хооронд Оросын хойд нийслэл, соёлын нийслэл гэгддэг Санкт-Петербург хот руу аялаад ирлээ. 

Намайг жаахан байхад манай гэрт "Ертөнцийн гайхамшиг" гэдэг ном байсан юм. Энэ номонд Эрмитаж музейн бүх үзмэрийг нь  үзэхийн тулд 25 км зам явганаар туулахтай эн тэнцүү алхах хэрэгтэй гэсэн өгүүлбэрийг уншаад их гайхаж билээ. Ер нь Санкт-Петербург хотод очиж үзэх юмсан гэж их л олон жил би бодсон доо. Санаж явбал бүтнэ. Сажилж явбал хүрнэ гэдэг ардын маань зүйр үг юутай үнэн бэ?  гэж одоо би бишрэн шагширч байна. 

Санкт-Петербург хот руу аялахад хамгийн тохиромжтой үе нь жил бүрийн 5-р сараас 8-р сарын хооронд гэж үздэг. Ер нь зуны урин дулаан цаг бол аялал жуулчлалын улирал гэдэг дээ. Гэвч  дүн өвлийн 12-р сарын сүүлээр, хоёр оны зааг дээр Санкт-Петербург хот руу аялах боломж надад тохиолоо. 12-р сард ч үүргэвчтэй аялал хийж байгаа жуулчидаар энэ хот дүүрэн байдаг юм байна. Үүнийг Санктад очсон хойноо мэдэрсэн. 

Миний блогыг уншигчдын дунд Санкт-Петербург руу аялахыг хүсэж байгаа хүн байж л таараа. Иймд энэ хот руу ямар унаагаар очих боломжтой вэ? гэдгийг  эхлээд бичье. Хэн нэгэн хүнд хэрэг болж мэдэх юм.
Санкт-Петербург хотод 5 сая хүн оршин суудаг. Энэ хот ердөө ганцхан нисэх онгоцны буудалтай." Пулково"  нисэх онгоцны буудал нь олон улсын болон Оросын орон нутгийн дотоод нислэгийн бүх зорчигчдыг хүлээж авдаг. Дэлхийн аль ч хотоос Санкт руу онгоцоор очихоор бол тийзээ эртхэн захиалсан нь дээр. Хэдий чинээ онгоцны тийзээ эрт захиална, төдий чинээ хямдхан байна.  Санкт-Петербург хот Балтийн тэнгисийн эрэг дээр байдаг тул хойд европын орнуудаас усан онгоцоор очиж болно. 

Оросын аль ч хотоос Санкт-Петербург хот руу галт тэргээр очиж болно. Мөн Санктаас холгүй байдаг хотуудаас хот хоорондын автобусаар энд ирэх боломжтой. 

Миний хувьд Москвагаас гал тэргээр Санкт-Петербург хот руу явлаа. Москва хотын "Ленинградский вокзал"-аас Санкт-Петербург хот руу өдөр бүр 20 минутын зайтай галт тэрэг хөдөлдөг. Санкт-Петербург руу аяладаг гал тэрэгний тасалбарын үнэ нь зэрэглэлээсээ хамаараад янз бүр. 
Цагт 250 км хурдалдаг "САПСАН" хэмээх галт тэрэгний тасалбар 4600 рубль. (2012 оны 12 сарын байдлаар) "САПСАН"-д суучих юм бол 4 цагийн дараа гэхэд Санкт-Петербург хотод очиж болно. 

"Невский экспресс", "Красная Стрела" гээд хурдан галт тэрэг бий. 

Ийм галт тэрэгний үнэ нь 2012 оны 12 сарын байдлаар 
-купе 3010 рубль

-плацкарт 1200 рубль

-нийтийнх (общий) нь 600 рубль

-суугаа (сидящий) галт тэрэг нь 700 рубль орчим

Иймэрхүү галт тэрэг Москва-Санкт-Петербургын хооронд 8-10 цаг явна. Зарим нь чиглэлээсээ хамаараад замын жижиг хот, станц дээр зогсоно. 

Ер нь түрийвчнийхээ нимгэн зузаанаас хамаараад энэ хот руу ямар унаагаар явах вэ? гэдгээ шийднэ дээ.  Над мэтийн "ядуу оюутан"-д бол САПСАН хурдны галт тэрэг дэндүү ахадсан өндөр үнэтэй. Харин плацкарт бол тун боломжын санагдсан. 

Би плацкартын билет авсан юм. Уг нь бол хамгийн хямдхан "суугаа - сидящий" галт тэрэгний тасалбар авах гэж байсан ч тэр нь дууссан байлаа. 

Ер нь Санкт-Петербург руу явах галт тэрэгний тасалбар байнга эрэлт ихтэй байдаг юм билээ. Би 12 сарын 29-нд явах галт тэрэгний билетийг 10 хоногийн өмнө авсан юм. 12 сарын 19-нд билет худалдаж авчихсан хойноо "12 сарын 21-нд дэлхий сөнөчих юм бол би билетний мөнгөөрөө шатах нь ээ" гэх ухааны юм бас дотороо бодож л байлаа. (За энэ бол наргиа шүү. Угаасаа дэлхий сөнөнө гэдэг цуурхалд би итгээгүй. Худлаа гэвэл FACEBOOK дээрээ12 сарын 19-нд бичсэн постыг олж уншаарай. хэхэ)



Санк руу явах билэгт сайхан өдөр 12 сарын 29 (Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдөр) Оросын Санк-Петербург хотод ирлээ дээ. Миний сонгосон галт тэрэг Москва хотоос шөнө 2:00 цагт хөдлөөд маргааш өдрийнх нь 11:30 цагт Санкт Петербург хотын Ладожский вокзалын 11-р зам дээр ирж зогслоо. 
үргэжлэл  бий.

2 comments:

bluemoon said...

шинэ оны мэнд хүргэе.Чиний блогийн унших дуртай ялангуяа аяллын тухай, их энгийн аятайхан бичдэг шүү. Би АНУ-д байдаг хэзээ нэгэн цагт орос орон руу аялна гэж боддог, уг нь бол орос хэлтэй ш дээ, америкт анх ирээд англи хэл их муу байсан ч оросуудтай ажилладаг байлаа, дараа нь хэл сурсан. Болж өгтөл дэлгэрэнгүй бичээрэй. Баярлалаа

MNED said...

Сайн уу? Шинэ оны мэнд хүргэе. Миний блог руу орж уншдагт их баярллаа. Санктад үзсэн харсанаа дэлгэрэнгүй бичихийг хичээнээ.