Өнгөрсөн шөнө нэг сонин юм зүүдлэв. Миний мухар олгой ургачихжээ. За тэгээд зүүдэнд юу болсоныг доор сийрүүлэе.
Мухар олгой ургаад эмнэлэгт хүргэгдээд ирчихэв. Эмнэлэгт намайг орон дээр хэвтүүлчихэж. Цагаан халат нөмөрсөн эмч нар намайг тойрч зогсоод л... Мэс засал хийх юм болов.
Гэтэл өнөө эмнэлэгт нь мэдээ алдуулдаг тариа нь байхгүй гэх юм. Хурдан хагалахгүй бол болохгүй. Наркозгүй ч гэсэн хагалгаа хийхээс дээ гээд эмч лүндэн буулгаж байна. Би сандарлаа. Сандарсандоо болоод нөгөө өвдөлтийг нь ч мартчихаж. Яаж би наркозгүй хагалгаанд орох юм бэ? гээд л бухимдав.
Тэгээд гэрийнхэн рүүгээ утасдаад таньдаг эмч байна уу? Нугасаар мэдээ алдуулалт хийлгэе гээд л хэлээд байх юм. Блоггер Особу одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө мухар олгойны хагалгаанд орсон тухай тэмдэглэлийг нь уншиж байлаа. Нугасаар мэдээ алдуулдаг тухай өгүүлбэрийг тэндээс л уншиж байсан байх.
Яаж наркозгүй хагалгаа хийлгэх юм бэ? гэж байсан хүн чинь дараа нь яаж нугас руугаа тариа хийлгэх юм бэ? гээд л дотороо би бодоод байх юм.
За ингээд тэр мухар олгойн асуудал юу болж дууссан нь бүү мэд. Нэг мэдсэн чинь би сэрчихсэн. Заримдаа бас аймаар юм зүүдлэх юмаа.
4 comments:
шалгалтанд ороод юу ч хийж чадахгүй унаад тэгсэн чинь шалгалтаа тараад яьах гэсэн чинь нөтбүк алга болцон гэж зүүдлээд л байлаа .
хэхэ. шалгалт шүүлэг гээд зүүдлэх бас эвгүй шүү.
аппендицит гэж мэдэхээс аппенцендит гэж бас юм байхаа? хэхэх эвгүй зүүд зүүд зүүдэлж дээ, биелэх вий :p
харин би алдаад бичсэн байна. сая л өөрөө анзаарлаа
Post a Comment