Амьдралын тойрог

2013-01-11

Санкт-Петербург: Лааны тосон музей

Эрмитаж үзсэний дараа Мак Дональдс орж ходоодоо баярлуулж, цаашаа зугаалах эрч хүчтэй болж авсан даа. Ингээд лааны тосон музей үзсэн юм  байна.  Тун авсаархан энэ музейд нэлээн сайн зураг авсан даа.  Лааны тосон музейн үзмэрүүд угаасаа ойлгомжтой тул нээх их сүрхийт тайлбар бичээд хэрэггүй байх гэж бодож байна. 


























Лааны тосон музейд 18+ насныханд  зориулсан үзмэр байдаг юм билээ. Ойр хавьд чинь насанд хүрээгүй хүн байгаа эсэхийг сайтар шалгаж байгаад доорх зургуудаас үзээрэй хэхэ.
















Лааны тосон музейн секси барималуудын дэргэж элдэв янзийн байрлалаар зогсож зургаа авахуулсан боловч ичих булчирхай ажиллаад би блогтоо оруулж зүрхэлсэнгүй ээ.

2 comments:

bluemoon said...

Ленин Брежнэв Ельцин гээд манай найзууп ч байж байна харин тэр дээлтэй хүн хэн гэдэг хаан бэ...Лааны тосон музей зураг авхуулахад гоё, дараа нь тэрэнтэЙ уулзаж явлаа гээ л ярихад , тээ...

MNED said...

Bluemoon> лааны тосоор хийсэн тэр дээлтэй хүний бариммалын хажууд Чингис хаан гэсэн тайлбар байна лээ. Анх удаа л лааны тосон музей үзсэн. Сонирхолтой л юм билээ. Гэхдээ зарим хүмүүсийг бодит амьдрал дээр байдгаас нь төсгүй хийсэн юм шиг санагдсан.