Амьдралын тойрог

2009-05-22

ГОРЬКО ГОРЬКО

Бараг сарын өмнө нэг их бодлогошироод ажилдаа явж байтал "Сайн уу" гэсэн эмэгтэй хүний танил хоолой гарч, бодолыг минь тасалдуулж билээ. Оюутан байхад хамт сурч байсан бүсгүй инээгээд зогсож байна. Удахгүй маамуутай болох гэж байгаа нь харваас илт. Томоос том гэдэс. (^^. Ойр зуурын хэдэн үг солилцоод зам мөрөө хөөгөөд явцгаасан юм. Өчигдөр ажил дээр сууж байсан чинь утас жингэнээд... Авсан чинь дахиад өнөөх танил хоолой. Сарын өмнө санаандгүй таарсан бүсгүй маргааш болох хуримандаа урьж байна. Тэгээд чи ирэх үү? гээд тулгах янзтай асууж байна. Энэ нь аргагүй гэнэ. Учир нь хүний тоог яс тооцоолж гаргах нь чухал гэж надад учирлав. Би "ЗА" гэхчихлээ. Хамаатан садангийнхаа хуриманд очиж байсан. Харин найзуудын хуриманд бол анх удаа л очив. Хуримын хөтлөгч нь Агшин нэвтрүүлгээр монголдоо брэнд болсон ЁОЛК ах. Нэрийг мэдэхгүй уртын дуучин, нэрийг нь мэддэг зохиолын хоёр дуучид гээд хэдэн урлагийнхан ирж. Ирсэн хүн болгон магтаал урсгаж, баяр хүргээд, захиас сургамж айлдаад байсан болохоор хоёр гол баатарын аль алин нь ичээд, сандараад байх шиг санагдсан. хэхэ. Арга ч үгүй биз. Би хэсэг сууж байгаад бэлэгээ гардуулчихаад, хурим найр хавтгайраад ирэхээр нь салах ёс хийгээд гараад явсан. Хамт явсан нөхдүүд цааш гараад үргэлжлүүлэх плантай гээд байсан ч би гэртээ харьлаа. Гэхдээ бас болоогүй ээ. Замдаа SMS нисгээд гар утасны батарейгаа дуусгасан. хэхэ. Өдөртөө утсаар их ярьдаг болохоор орой гэхэд л утасны батарей дуусчих юмаа.
Зиак өнөөдөр бас хойд нутгаас нэг танидаг багш маань Улаанбаатарт хүрч ирсэн. Утасаар л холбоо барьлаа. Маргааш л өглөө "
Здравствуйте!" гээд л уулзана даа.

8 comments:

altangay said...

hehe, yagaad GORKO GORKO gej nerelsen yum be? bi chamaig l GORKKO GORKO geed l orilsiin baih gej bodood. tegsen chin gertee harisan gnee hehe ;))

dream said...

гашуун байна гашуун байна :D
учиргүй горько гэж орилж баахан үнсэлдүүлэв үү :P

whoops said...

he he chi ooroo горько горько болоогүй юмуу...joke

MNED said...

to Altangay> Оросууд хуриман дээр угаасаа ГОРЬКО ГОРЬКО гэдэг шүү дээ. Хэхэ.Гэрлэж байгаа хосууд үнэсэлцдэг юм.Чи мэдэх л ёстой доо. хэхэ.
Хурим найр дуустал нь суух эвгүй санагдаад. Би эртхэн харьсан. хамт уригдсан их сургуульд сурч байсан гарууд хуримнаас гараад өөр тийшээ явна л гээд байсан. Би үргэлжлүүлж шоудах хүсэлгүй байсан юмаа.

MNED said...

эү to DREAM>ГОРЬКО гэж баахан орилж байгаад тэр хоёрыг үнэсэлцүүлсэн. Бас хүргэн хүүг шахаад гурван хундага уулгаад авсан.

MNED said...

Wpooos> Ямар миний хурим биш% би юу боллоо гэж үнсэлдэх билээ. Бас тэгээд үнэсэлдээд байх хүнтэй ч биш. keke. Хурим хийж байгаа хүмүүс дурлалцаад үнэсэлддэг биз дээ.

altangay said...

Bish ee bi chamaig yg heleh dee l GORKO GORKOO geed l orilson yum baih gej bosdon baihgyi yu daa heheh

MNED said...

to Altangay> balairaad l...