Амьдралын тойрог

2009-05-17

EUROVISION 2009, MOSCOW


Өнгөрсөн шөнө нойроо хугаслан байж "EUROVISION 2009" наадмыг үзлээ. УБ-ын цагаар шөнийн 03 цагт эхлэж өглөөний 06.30-д дуусав. Энэ жил хаанахын хэн гээч дуучин түрүүлэх бол гэж догдлоостой. Өнгөрсөн жилийн наадмын түрүүг авсан Оросын дуучин Дима Билан "EUROVISION"-ны хүндтэй зочин нь болж байлаа. 1980 оны олимпийн нээлт, хаалтыг хийж байсан "Олимпийский" цэнгэлдэх хүрээлэн танигдахын аргагүй гоё болчихож. Энэ жилийн "EUROVISION"-д Норвег улсыг төлөөлөн оролцож байгаа Александр Рыбак түрүүллээ. Белоруссь цустай, норвегийн паспорттой шаргал үст залуу "Fairytale" дуугаараа 387 оноо (EUROVISION-ны түүхэнд рекорд байх) авч 1-р байр эзэллээ. Харин 2-р байранд Испани бүсгүй Йоханна, 3-р байранд Азербайжаны дуучид. Зиак, ингээд дараа жилийн наадам Норвегт болох нь дээ. Ер нь нэг улс хоёр жил дарааллан түрүүлэх, (зохион байгуулагч улсын дуучин түрүүлж байсан) түүх огт байхгүй. Ийм болохоор Оросууд энэ жил дуучин, дуундаа нэг их анхаараагүй бололтой. Харин тэр зохион байгуулалт, тайз засалдаа л хүч хаясан байна лээ.
EUROVISION-ны үеэр ангийн жаалууд парад хийх гээд бүтээгүй сурагтай байсан. Бас өнөө дуулианы эзэн болоод байсан Голландын хамтлаг сүүлийн шатанд тэнцэлгүй мултараад гэртээ харьсан гэж байна лээ. Энэ жилийн ялагч Александр Рыбак (Загасчин ~хэхэ^^ ) манай ангийнханд бас их талтай гэдгээ нуугаагүй гэсэн шүү. Энэ залуугийн төрсөн өдөр нь 5 сарын 15 болж 23 нас хүрсэн гэж байгаа. Харин 16-нд Москвагийн тайзан дээр гарч баатар болж. Өнөөдөр 17-нд Норвегийн үндсэн хуулийн баярын өдөр юм гэнэ. Их олон давхар баяр Норвегууд тэмдэглэх нь бололтой.

10 comments:

Anonymous said...

Euro vision daj bolson bhaa daa.Harin ter tuhai (angiihanii parad) ochigdor Yahoogoos unshsan buun l barivchilgaa bolson hun har gemtsen geed l...Ter Lujkov gej neg balai gar bna aa.Yooy...

MNED said...

Тиймээ. Москвад манай ангийнхан парад хийх гэсэн чинь хотын захиргаа нь зөвшөөрөөгүй. тэгээд цагдаа нар баривчилгаа хийсэн.

ookii said...

aan..iim yum bolood ongorovuu...daj huu bainashde...camer ntr-te haritsaj baigaa n ntr aiguuuuu....

MNED said...

to OOKII> taalagdsan uu?

dream said...

aimr yadraad hehehe vzej chadaagvi nak yavsan bnlee shd. ug n tv asaatsan bsiimsan neg medsen ogloo boltson blee :D

Javkhlan said...

euro vision jaahan shudraga bus boldog yum shig sanagddag yum. duulsan duu, duulsan badal, duuchind ni bish ulsad ni onoo ogood baidag yum. bie biedee durgui ulsuud bie biedee onoo ogohgui baih jisheetei.

MNED said...

to DREAM>Харин би бүүр шөнө унтахгүй шахам байж хүлээж байгаад үзсэн.

MNED said...

to>Javkhlan> EUROVISION- наадмын санал хураалтаас улс төр ханхалаад байдаг нь бол яах аргагүй үнэн. Ажиглаад улс төрийн харьцаа нь ямар байгаагаас хамаараад оноо өгөх эсэхээ шийдээд байх шиг байдаг юм. Саяхан би BBC радиогийн нэвтрүүлгийг нэтээр үзэж байсан чинь EUROVISION улс төрийн талбар уу, урлагийн өрсөлдөөн үү гэсэн сэдвээр нэвтрүүлэг явж байсан.

altangay said...

Oros ah nar ynheerein hyn hych, setgemj ih gargsan bna lee. Ter taiz bol ynheer aguubaisan, bas show yzyylber bygd perfect. Harin hutlugch nar ni oros hoshignoliig englishruu neeh sonin orchulaad nuguuh ni yamar ytgagyi bolood bsan. oros hel, oros hoshignol orosooroo l baisan ni goe yum gedgiig oilgson.
hehe harin manain Holland duuchid argagyi ter old fashion orolzulsan ni ih yum haha. mini buur ineeh hyreed bsan yum, icheed neree tataj avaasai k gej bodoj bsan yavchihdag bna shd.
Ribak manai angi baih magadlal ih yum bilee ;)
amsterdam xxx

MNED said...

харин энэ шог хошигнолыг орчуулахаар заримдаа шал утгагүй байдаг юмаа.
Тайз, үзүүлбэр нь гоё байсан шүү.