Миний блогийн уншигчидаа!!! Өчигдөр инээдмийн кинонд гардагтай ижилхэн хөгийн юм боллоо. Бямба гаригийн үдээс хойш оюутан цагийн нэгэн стрэйт найз маань над руу утасдав. Тэр хэдэн сарын өмнө аав болсон билээ. Найз маань намайг урьж байна. Мэдээж, гар хоосон очиж болохгүй. Тэр тусмаа нярай хүүхэдтэй айлд бүүр ч хоосон гараа унжуулаад очиж болохгүй биз дээ. Шинээр гал голомтоо бадраасан айлд очихдоо жаахан юм зэхлээ. Айл руу явж байх замд гар утасны мессежний танил дуу нэг бус нэлээн хэдэн удаа жингэнэв. Утсаа аваад харсан чинь манай найз "Чи ирж байна уу?" гэж SMS бичсэн байна. "Очиж байна аа. Зам түгжирээд хэрэг алга" гэсэн хариу бичээд SEND дарчлаа. Төдөлгүй дахиад SMS ирлээ гэсэн дохио жингэлээ. Өнөөх чинь намайг гэртээ хүлээж ядаад тэсэхгүй байсхийгээд л SMS явуулаад байна даа гэж бодлоо. Гэвч миний энэ таамаглал буруу байж. Миний гар утас руу хэн нэгэн хүн нэгж явуулсан байна. Зүгээр ч нэгж явуулаагүй. Бүүр UNITEL-ийн байрны сугалаатай нэгж нэг бус нэлээн хэдийг явуулдаг байна шүү. Манай гэрийнхэний хэн нэгэн нь миний утсанд нэгж оруулчихлаа гэж эхэндээ бодов. Ээж руу утасдаж лавлав. Гэтэл гэрийнхэн ийм үйлдэл хийгээгүй гэнэ. Ер нь би л үргэлж өөрийнхөө гар утсанд нэгж авч хийдэг шд. Яаж ч бодсон би юу боллоо гэж өөрийнхөө утасны дансанд гэрийнхэнээрээ нэгж хийлгэхэв. За тэгэхээр, огт танихгүй хүн андуураад миний утсанд нэгж оруулчихлаа гэж таамаглав. Ингээд зорьсон айлынхаа гэрт ордогийн даваан дээр огт танихгүй UNITEL-ийн дугаараас залгаж байна. Миний утасны дугаар руу андуурч нэгж оруулсан этгээд залгаж, нэгжийг нь эргүүлээд явуулаач гэж гуйх нь л дээ гэсэн бодол толгойд гялсхийн орж ирэв ээ. Тэгсэн чинь утасны цаанаас нэг эмэгтэй хүн "Өөртэй чинь танилцаж болох уу?" гэж байна. Гэнэт дургүй хүрээд "Битгий дэмий солиор" гээд хэлчихлээ. Ерөнхийдөө танилцаж болох уу? гэсэн SMS, утасны дуудлага над руу ирж байсан түүх бий. Би ямар хүнтэй танилцах гэж зарлал өгсөн биш. Танилцая гэж шалаад байдаг хүмүүсийг би "утасны террорист" гэж нэрлээд байгаа юм. Тиймэрхүү террористуудтай хэлэлцээр хийхгүй гэсэн зарчимтай. Үзэл баримтлалдаа их үнэнч байгаа биз дээ. (Сүүлийн хэдэн өгүүлбэр ямар албархаг болчив доо.) "Битгий дэмий солиор" гэж хэлээд утсаа тасалсаны дараа манай ажлын газрын нэг хижээл насны эмэгтэй залгав.
-Байна уу?
-Байна аа. Эгч нь байна. Би сая гэртээ уйдаад хүүгийнхээ утаснаас чам руу залгасан юм.
-Өө, тийм үү, Танилцая гээд байсан хүн та байсан хэрэг үү? Дуугаа өөрчилж ярьжээ?
-Харин тиймээ. Чи ч иймэрхүү өдөөн хатгалганд автдаггүй юм байна. Ха ха ха
-Тэх, би нэг айлд ирчээд байна. Дараа яръя. Баяртай гэж би хэлээд утсаа таслав. Ингээд зорьсон айлдаа орлоо. Их сургуульд хамт сурч байсан найз, авгайтай нь яриа хөөрөө болж, хууч хөөрч суулаа. Манай хоёр найз ч яахав, хүүхдээ л яриад, өхөөрдөөд.... Ер нь нярай хүүхэдтэй хүмүүсийн ярианы гол сэдэв нь хүүхэд л болдог юм байна шд. Хоол унд идэж, араас нь монгол шимийн архиар даруулаад сайхан сууж байсан чинь гар утсанд дахиад SMS ирж байна. Энэ удаа ирсэн SMS -ийг уншсанаар над руу бөөн бөөнөөр нэгж харамгүй явуулсан хүн тодорлоо.
Одоогоос сарын өмнө би нэг бүсгүйд туслаж албан ажлынх нь бичиг баримтыг орчуулж өгсөн юм. Гэтэл өнгөрсөн 7 хоногт нөгөө бүсгүй чинь өмнөхөөсөө хэд дахин олон хуудас материал орчуулаад өгөөч гэсэн хүсэлт гаргаж e-mail-ээр баахан юм attach хийгээд илгээсэн байлаа. Ядаж байхад тэр нь миний мэддэггүй салбарын баримт бичиг. Мэргэжлийн нэр томъёог мэдэх шаардлагатай. Тэгээд ч бас би өөрөө ажил ихтэй тул энэ удаа орчуулж чадахгүй ээ гэсэн хариу явуулсан юм. Бараг тэр орчуулагын тухай мартсан байлаа.
Гэтэл өнөө бүсгүй чинь түрүүчийн долоо хоногт e-mail-дсэн материалыг яаж ийгээд орчуулаад өг. Гуйж байна. Би чам руу сугалаатай нэгж хэд хэдийг явуулсан шүү. Нэгж авсан биз дээ? гэсэн SMS байна. Ёооо...... Би яг боож үхэх шахав. Би тэрийг нь орчуулах боломжгүй ээ, гээд байхад заавал тулгаад, бөхөөр бол нуман тулгууртай мэх хийж намайг гацаанд оруулдаг байна шд. Ингээд бодсон чинь энэ бүсгүй ямар аймаар муухай шахалтанд оруулж байна аа. Бас түрүүн манай ажлын газрын хөгшин эмэгтэй хүртэл намба алдаж надтай танилцая гэж солиорч байгаа юм даа. Энэ бүх үйл явдлуудыг бодсон чинь инээд ч хүрэх шиг. Уур ч хүрэх шиг.
5 comments:
hahahaha neerengeesee bitgii demii solior gej helchihsen yumuu? =)) eleg hoshloo.
ter hvnd yum tulgah harin aimr hetsuu de. namaig neg udaa bas neg hvn tegj shalj baij bilee. margaash heregleh uchraas heden matrial beldeed ogooch geed boldgui. bi ooroo hiih yum aimr ihtei, yaagaad ch amjihguiee geed bhad l oodoos chamaas oor hiichih hvn baihgui shdee, chi l yu hiihiig n sain meddeg shdee margaash heregtei shuu geed, yooy vnen hetsuu keke... teheer n urd n hiij baisan yumaa ogood, za ooroo naanaasaa heregtei yumaa olood emhleed avaarai. nadad neg bvrchlen beldej suuh zav vneheer bhgui, chadah bsn bol tuslalgui yaahav gechihsen kk
Зөвхөн өөрийнхөө төлөө бусдыг ойлгохыг хүсдэггүй тэгж шахдаг хүмүүс миний амьдралд лав зөндөө байдгийн. Анхандаа ч үгүй гэж хэлж сураагүйдээ болоод л өөрийнхөө ажлыг хойш тавиад л тус болдог л байлаа. Харин сүүлдээ учир шалтгаанаа хэлээд "би амлаж чадахгүй шүү" гэдэг үгийг ард нь хавчуулаад л ... Тэгээд өөрийхөө ажлыг амжуулаад, дараа нь үлдсэн хугацаанд нь хагас хугас хийгээд л ийм л юм амжууллаа гээд өгдөг болсон. Заримдаа ч "огт амжсангүй" гээл үнэнээ хэлчихдэг болсон. Яваандаа амжихгүй гэсэн үгийг маань хүлээн авдаг болдог юм байна лээ.
Нээрээ хэрвээ би чиний оронд байсан бол баярлалаа гээд нэгжийг нь буцаагаад явуулчихнаа, хэ хэ...
тэр хүний тухайд бол нэг талаасаа аргаа барсандаа нөгөө талаас одоо яахуу дээ ямар алба биш шд...
харин тэр настай эгчийн тухайд бол хүүхэд нохойн доог ...
чиний тухайд бол иймхэн юмыг ийм их хариу урвалтайгаар хүлээж авжааг бодуул чи ч их нам тайван амьдралтай хүн болтой таалагджээнэ :P
Хөгшин эрчүүл залуу охид, бүсгүйчүүдийг эргүүлэхэд "ертөнцийн жам" (тэр жамынх нь дагуу би ч өөрөөсөө арваад дүү охин найрчаагаа), хөгшин эмэгтэйчүүл өөрөөсөө залуу хүмүүсийг эргүүлэхээр "пий паа, нүдний булай, бузар булай" тээ. Хөгшин л бол хөгшин баймаар. Ялангуяа гей залуус бол эцсийн дүндээ нас тогтоод ирэхээрээ ихэнх нь "хөгшин авгай" ангилалд багтахаа мэдмээрсэн :p
Post a Comment