Түрүүчийн 7 хоногт өнөө найз охиндоо хаягдсан найз маань хамт кино үзье гэж санал гарлаа. Ямар кино үзэх үү? гэсэн чинь SPIDER-MAN 3. Өргөө-2 орж үзлээ.
Монголд 3D кино үзэхээр их кайфгүй юмаа. Өнөө муу нүдний шилийг нь зүүсэн ч зүүгээгүй ч бараг ялгаа алга. Москвад байхдаа "Аватар"-ыг үзсэн шиг байж чадахгүй л байгаа юм даа. Монголд лав 3 D кино гаргахдаа тохиргоо энэ тэр юмыг нь сайн хийж чаддаггүй байж болох юм.
Саяхан Тэнгис орж "ТЕД" уран сайхны киног үзлээ. Киноны зарлал дээр нь бүх насныханд гээд бичсэн байхаар нь их аятайхан кино байх нь ухааны юм гэж бодсон юм. Гэтэл муу золиг чинь том хүний кино байж таардаг юм даа.
Хөөрхий муу баавгайг бүүр банзал болгоод хаясан байна лээ шд.
2 comments:
Hoorhii banzal muu baavgai yu hehe.
Харин тиймээ. Арай дэндүү банзал болгосон байна лээ
Post a Comment