Голуэй хотод 4 хоноод Дублин руу буцав. Орон нутгийн автобусанд суулаа. Зам дагуу автобусны цонхоор авсан зураг.
Айлууд нь бүгд ийм намхан хашаатай юм билээ. Машины гараж нь тусдаа байх нь түгээмэл.
Ийм газар амьдрах юм бол стрессдэхгүй амар байх даа гэж бодов. Орон нутгийн автобусаар 3 цаг яваад Дублин хотын төвд буулаа. Дублин улсын нийслэл тул хөл хөдөлгөөн ихтэй. Бас энд тэндээс ирсэн цагаачид ч олон гэдэг илт мэдрэгдэх юм.
Муу хүн идсэн ууснаа гэж... Хэдэн хоолны зураг оруулая. Ирландад байх хугацаанд Ази буфе хоолны ресторанд оров.
Дублинд байх хугацаандаа мөн нэг худалдааны төвийн хамгийн дээд давхарт нь байрладаг Хятад буфе хоолны ресторанд орлоо. Ороод хоолны савны мөнгийг нь төлнө. Тэгээд хоолоо сонгоод идэх юм билээ. Хамгийн жижиг сав нь 8 евро, дундаж хэмжээтэй сав нь 10, том хэмжээтэй сав нь 13 евро байсан санагдана.
Дублинд номын дэлгүүр орлоо. Номын дэлгүүрт нь LGBTIQ сэдэвтэй номын тусдаа тасаг байх юм билээ.
Дублинаас явахын өмнө дэлгүүр хэсэг жаал шоппинг хийлээ. Ер нь Ирланд хүмүүсийн тухай надад төрсөн сэтгэгдэлээ одоо хуваалцая. Ирланд хүмүүс их найрсаг. Аялал жуулчлалаас чамгүй мөнгө улсын төсөвтөө оруулдаг. Төөрч будилсан гадаадын жуулчид нутгийн иргэдээс нь хаяг асуувал тэд маш дэлгэрэнгүй зааж өгнө. Зарим нь хүрэх гэсэн газар руу нь хөтлөөд хүргээд өгөхөд ч бэлэн. Горт сууринд дөнгөж ирээд Air BNB айлаа олохгүй мунгинаад чемоданаа чирээд алхаад явж байва. Хоёр хүүхдээ хөтөлсөн нэг эмэгтэйгээс хаяг асуутал биднийг машинаараа хүргэж өгч билээ. Ирланд хүмүүс их өндөр том биетэй. Биеийн хөгжил маш сайтай гэж хэлж болно. Эрэгтэй, эмэгтэйгүй зүс царай төгс, нуруу тэгш, хаанаас нь ч харсан аятайхан дамшигнууд байна лээ. Дублины оршин суугчид нь хөдөөгийн жижиг суурингийн хүмүүсээс алхалтын хурдаараа ялгардаг юм болов уу. Ер нь дэлхийн аль ч том хотын оршин суугчид үргэлж яарч явдаг доо.
Хоног хугацаа хурдан юмоо. Нэг мэдэхэд Монгол руу буцах болж. Дублинд байрлаж байсан айлаасаа гараад онгоцны буудал хүрдэг автобусны буудал руу алхав. Чемодан чирээд алхаж явахад ямар асуудалгүй. Хото машинд биш, явган алхах хүнд зориулаад бүтээн байгуулжээ.
Дублины нисэх онгоцны буудал дээр тус улсаас явлаа гээд паспорт дээр тамга дарсангүй. Онгоцны бүртгэлдээ орсон бол тэгээд тоож байгаа хүн ч алга. Онгоцны буудал дээр бүртгэлд орсны дараа TAX FREE гэж худалдан авсан баримтуудаа нэг хайрцагт хийж үлдээв. Ирландаас ирснээс хойш бараг 2 сарын дараа олон улсын картны дансанд минь 30 орчим евро буцаад ороод ирж байна лээ.
Дублины нисэх онгоцны буудал дээр тус улсаас явлаа гээд паспорт дээр тамга дарсангүй. Онгоцны бүртгэлдээ орсон бол тэгээд тоож байгаа хүн ч алга. Онгоцны буудал дээр бүртгэлд орсны дараа TAX FREE гэж худалдан авсан баримтуудаа нэг хайрцагт хийж үлдээв. Ирландаас ирснээс хойш бараг 2 сарын дараа олон улсын картны дансанд минь 30 орчим евро буцаад ороод ирж байна лээ.
Дублины онгоцны буудлаас өнөөх үйлчилгээ тааруухан "lufthansa" агаарын тээврийн компаний онгоцоор Франкфурт хот руу нислээ. Франкфуртаас МИАТ-ын онгоцоороо Улаанбаатартаа ирлээ. МИАТ -ын онгоцны хоол ер нь дажгүй болсон байна лээ.
No comments:
Post a Comment