Амьдралын тойрог

2008-09-19

Пара олимп

Энэ жил олимпоос алт дуудсан сайхан жил болж байна аа. Пара олимпийн наадмаас манай тамирчин Д.Баатаржав алтан медаль авлаа. Монголчууд анх удаа пара олимпийн наадмаас медаль авч байна. Төр засаг ч яахав Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин цолыг нь өглөө. Гэтэл нөгөө хувийн компаниуд таг чиг байгаа нь жаахан харамсалтай юм аа. Түвшинбаяр, Бадар-Ууган нар алтан медаль авсаны дараа хувийн компаниуд байр сууц, алтан гулдмай өгөөд байсан. Харин энэ удаа нөгөө компаний захиралууд таг чиг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн спортоор хичээллэж амжилт гаргах нь бие эрүүл, цогцос бүтэн хүнээс ч илүү их хүчин чармайлт шаардаж байгаа гэж санагдах юм.

Ажлын долоо хоног дууслаа.

За ажлын долоо хоног дууслаа шүү. Энэ долоо хоногт хийсэн бүтээсэнээ эргээд нэг бодоод үзлээ. Үндсэн ажлаасаа гадна бас халтуурны гэж хэлж болохоор хэд хэдэн ажил амжуулсан юм байна. Маргааш ажлыгнхантайгаа хамт Монгол шилтгээн руу явна. Ингэхэд хоёр ажил хийдэг хүн нэг бодолын хэцүү юм аа. Хаа, хаанаа тал алдахгүй, аль аль газрынхаа ажил төрлийг нь алдагдуулахгүй явах гэж нэлээн үйлээ үзэж байна аа. Одоо амралтын хоёр өдөр тархиа сайхан амраана аа. Эртүүд манай эхний ажлынхан амралтанд явсан. Харин одоо нөгөө ажлынхантайгаа амрахаар явна аа. Хэхэ... Эргэж ирээд бичнэ ээ.

2008-09-14

2 долоо хоног

9-р сар гарсанаас хойш блогоор шагайх зав гарахгүй байсаар өдий хүрлээ. Ер нь ихэнхи хүмүүсийн хувьд намрын улиралд ажлынх нь шинэ цикл эхэлдэг байх л даа. Блогчид ч гэсэн "завсарлага" аваад чимээгүй болцгоож. 9 сар гарсанаас хойш хоёр долоо хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон үйл явдал болж өнгөрлөө. Тэр бүгдийг нь бичнэ гэвэл...

Товчхондоо бол завгүй болсон. Гэхдээ хажуугаар нь бас наргиж цэнгээд амжсан. 9Их ажлын хажуугаар ажлынхантайгаа амралтанд явсан юм байна. Амрах ч гэж дээ, архидах гэсэн нэг шалтаг л юм даа. Ам нь халсан товарищ-ууд авгай хүүхэн, сээгэс яриад эхэлдэг байгаа. Нэг шөнийн дотор ... удаа хийдэг, хамгийн сонин учралаар сексдсэн тохиолдол ч гэж ярьж байх шиг. хаха. Өч төчнөөн ач зээтэй тэтгэвэрт гарах нас нь дөхсөн өвөө хүртэл ярианд оролцоод.... Ахмадууд бол арвин туршлагатай ч гэж хөөргөсөн чинь ярьдаг байгаа.. Ёо ёо... Цэрмаа, чиний хацар дээрх мэнгэ их сайхан зохижээ гэж зүүндээ ярихад эмгэн нь "хөгширсөн гэж бодож болдоггүй байх нь" гэж амандаа үглээд сэрээч ээ гэж дугтардаг чинь монголын ямар кино билээ? Яг л тэр кино санаанд орж байлаа.
Өчигдөр ажлаар Төв аймаг яваад ирлээ. Монголдоо нэлээн нэр хүндтэй уяач ахын гэрт очлоо. Би жинхэнэ нийслэл хүү болохоор морь мал мэдэхгүй. Ядахдаа наадмаар ч хурдан мориний уралдааныг Хүй долоон худагт очиж амьдаар нь үзэж байгаагүй. Удахгүй Булган аймагт хурдан мориний уралдаан болох гэж байгаа гэнэ. Уралдаанд морио бэлтгэж байгаа уячид сунгаа хийхийг нь харлаа. Хурдан морь монголын томчууд, компаний захиралуудын зугаагаа гаргадаг зүйл нь болоод удаж байгаа нь хэнд ч нууц биш. Хурдан мориний сунгаа хийх үед өнөөх "нууц ноёнтон"-гууд ирчихсэн байна лээ.
Харин өнөөдөр бол гэртээ өнжиж байна аа.