Замын голоор алхсан цагдаа ахаа сайн байна уу гэж дууны мөрүүд байдаг даа. Монголын радиогийн "Өглөөний мэнд" хүүхдийн нэвтрүүлгийн сүлд дуу. Цагдаа ахаа сайн байна уу гэхийг бодоход цагдаа иргэдийн хооронд их л найрсаг харилцаа тогтсон юм байж л дээ. Хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийн тоонд замын цагдаа нарыг оруулж болно байх. Зуны халуунд, өвлийн тэсгим хүйтэнд ч замын цагдаа нар замын голд эрээн модоо бариад, шүгэлээ үлээгээд зогсож л байдаг. Машины утаа маш хортой болохоор замын цагдаа нарын нүүрний арьс нь өвчилдөг, халуун халж, хүйтэнд хөрдөг болохоор эрүүл мэнд нь ч сайнгүй л байдаг гэж дуулсан юм байна. Цагдаа нарын дундаас замын цагдаа нар хамгийн орлого. Жолооч нарыг эрээн модоороо айлгаж дор хаяж таван мянган төгрөг салгаж байж явуулна. Торгуулийн хуудас өгөх нь өдрийн од шиг ховорхон. Жиптэй хүмүүсийг барагтай л бол замын цагдаа нар зогсоодоггүй. Харин эксел, соната гэх мэтийн хөнгөн тэрэгтэнгүүд, микро автобусны жолооч нарын зүрхний аймшиг нь болдог.
Хотын төв замын уулзвар дээр замын цагдаа ажиллаж зохицуулалт хийх үед явган зорчигч, жолооч нарын аль алин нь бухимдах юм. Замын цагдаа ажиллаж байгаа үед харин ч зохицуулалт сайн баймаар юм гэж бодож болох л доо. Гэтэл бодит байдал дээрээ бүх юм эсрэгээрээ. Зам дээр зохицуулалт хийж байгаа цагдаа аль нэг урсгалыг нь явуулах үед нөгөө урсгалд байгаа жолооч нар бухимдаж дуут дохиог өгч бяцхан эсэргүүцэл илэрхийлж байгааг та нар анзаарсан байх. Харин замын цагдаа байхгүй уулзвар дээр байдал ялимгүй дээр санагдав. Гэрлэн дохио нь ажиллаж байх үед замын цагдаа давхар зохицуулалт хийх нь хэрэгтэй ч юм уу? хэрэггүй ч юм уу? Тог цахилгаан тасраад гэрлэн дохио нь ажиллахгүй болсёон уулзвар байвал цагдаа очих хэрэгтэй л байх. Уулзвар дээр зохицуулалт хийсэн цагдаа ажлаасаа буухдаа яаж зүгээр байхав, Ядаж өдрийнхөө хоол, гэрийнхэндээ талхны мөнгөтэй л очихийг хичээнэ. Гадаадад явж байхад замын цагдаа уулзварын голд зогсоод эрээн модоо гаргаж зохицуулалт хийгээд байгаатай бараг тааралдаж байгаагүй. замын хөдөлгөөнийг ажиглалтын камераар харж дүрэм зөрчсөн жолоочийг тэр дор нь л илрүүлчихдэг. Улаанбаатар ийм болтол ч өдий байна даа. Дээр нь зам гэж там. Бартаат замын уралдаанд оролцож байгаа авто пилотуудаас дутахааргүй болж байгаа биз дээ , энэ жолооч нар. Бензиний үнэ нэмэгдээд байхад л хотын замын түгжрэл багасахгүй юм аа. Монголчууд бас баян байна шүү.
2008-09-22
2008-09-21
Монгол шилтгээн
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлынхаа газрынхантайгаа Монгол шилтгээн рүү яваад ирлээ. Өглөө 8.30-д цуглар гэж зар тараасан юм л даа. MNED гуай ч хоцорч очвол муухай гэж бодоод "немецская точность" гэдэг юмыг ягштал мөрдөж очлоо. Тэгсэн чинь юу вэ? Би бараг хамгийн эхэнд нь ирсэн бололтой. Надаас өөр зүс мэдэх хүн амьтан ирээгүй байгаа юм биш үү? Яахав нөгөө хэлстэсийн хэдэн хүн үзэгдэж байна аа. Гэхдээ би ямар одоохондоо сайн таних юм биш. Өөр хэлтэсийнхэнийг хараад бишүүрхэв. Ядаж байхад өрөөнийхөө түлхүүрийг костюмны халаасанд орхиод гарсан болохоор өрөөндөө орж суух арга байхгүй. Ашгүй тэгэж байтал манай хэлтэсийн нэг хүн ирлээ. Сайхан амарсан уу энэ тэр гэж жаал "дипломат" хэдэн үг солилцоод зогсов. Ёстой нөгөө үхрийн баас шиг цувна гэдэг шиг 10 цаг гэж байж л хүмүүс бүрэн цугларч унаандаа суугаад замд гарлаа. Ингэж их хүлээлгэх байсныг нь мэдсэн бол унтаж байгаад л ирдэг байж гэж бухимдав. За тэр ч яахав. Амрах гэж явж байгаа байж юун бухимдах вэ? гэж өөрийгөө тайвшруулав. Манай хэлтэсийн албан хаагчдийн 50 хувь нь, өөр хэлстэс албанаас ч ялгаагүй цөөхөн хүн явж байгаа янзтай. Монгол шилтгээн ирээд "Beach" -ийн ойролцоо байдаг модон байшингуудад хэд хэдээрээ хуваагдаж тухлав. Бидний араас 10 жилийн хүүхдүүд ангиараа багштайгаа, бас аль нэг их сургуулийн 1-р курсийн оюутнууд ирж байна. Нөгөө хэдэн оюутнууп, арван жилийн пацанууд хөгжим хангинуулаад, хоорондоо уралдаан тэмцээн зохиогоод их л зугаатай байна лээ. Захиалсан хоол унд ирэхийн зуургүй манай ажлынхан водка задлаад найрлаж эхлэдэг байна шүү. Хавь орчиноо жаахан дурандлаа. Манай ажлын ..-р хэлтэст ажилладаг нэг хөөрхөн залуу дээр харц тогтлоо шүү. Харахын заяа байхаас хазахын заяа байх биш гэж бодоод угаасаа БОЛОХГҮЙ гэж өөртөө хориг тавив. Хэхэ. Манай хэлстэсийнхэн.Гялс нэг шил водка дуусгачихаад намайг өөр хэлтэсийнхэнтэй танилцуулна гэж шалтагаар дагуулж гараад "зэргэлдээх" байшин руу явдаг юм байна. Нөгөө хэлтэсийнхэн бас нэг шинэ юм задлаад тойруулж яваад. Амьдралдаа анх удаа аймшигтай архиар шахуулсан. Муухай үнэрийг нь авчихаар өнөөхийг нь хоолойгоор давуулж чадахгүй баларсаан. Чи хойно сургууль төгссөн хүн юм чинь ямар сайн л уудаг, архи сайн даадаг байх ёстой гээд арай дэндүү үгээр идэж байгаа юмаа. Тэгтэл ашгүй хойно Ph.D хамгаалж байсан зүс мэдэх нэг аниа: одоо шинэ оросууд уухаа больсон ш дээ гэж хэлэхэд нь би тэр дор нь өлгөж аваад дэмжив. Гэсэн ч энэ нь тус болсонгүй. За тэгээд яах ч арга байхгүй хүчиндүүлсээр байгаад водкаг нь хөнтөрч орхилоо. Нэг хашуулсан болохоор хашираад хундагатай юмнаас нь дөлж голын эрэг дээр хэсэг зуур суув. Үдээс хойш манай хэлтэст ажилладаг хоёр агаа хоёулаа тас компаний захирал болоод нам унтаж байна. Тэр хооронд нь нөгөө их сургуулийн оюутнуудтай волейбол жаахан тоглолоо. Бодоод байсан чинь хэзээ хамгийн сүүд волейбол тоглосон юм бэ бүү мэд, санахгүй байна. Тэгж байтал манай ажлын газрынхан араас хүрч ирээд хамт волейбол тоглолоо.
Монгол шилтгээний хашаан доторх "Монголын эзэн гүрний" газрын зургийг дүрсэлсэн зургийг харсан чинь хальт Москва санаанд оров. (Манежная площадь дээр яг иймэрхүү дэлхийн газрын зураг байдаг даа.)
Хот руу буцах үед хүмүүсийн ихэнхи нь халаалт авсан болохоор дуулж хуурдаад чимээ шуугиан ихтэй л байлаа. Ихэнхи нь нас тогтсон хүмүүс болохоор зохиолын дуу аялаад... Нэг мэдсэн чинь би бас зохиолын дуу аялчихсан...
За нэг товчхондоо иймэрхүү л байдлаар хоёр хоног өнгөрөөсөн дөө. Буцаж явахдаа бас нөгөө хөөрхөн залуу руу харц чулуудаад л... Гэхдээ БОЛОХГҮЙ гэж биеэ бариад....
Зургийн аппаратгүй явсан. Гэхдээ хүмүүсийн зургийн аппаратаар бол хэд хэдэн удаа патиараа татуулсан. Нэг дэхь өдөр зураг хөрөгөө олж авна аа.
Монгол шилтгээний хашаан доторх "Монголын эзэн гүрний" газрын зургийг дүрсэлсэн зургийг харсан чинь хальт Москва санаанд оров. (Манежная площадь дээр яг иймэрхүү дэлхийн газрын зураг байдаг даа.)
Хот руу буцах үед хүмүүсийн ихэнхи нь халаалт авсан болохоор дуулж хуурдаад чимээ шуугиан ихтэй л байлаа. Ихэнхи нь нас тогтсон хүмүүс болохоор зохиолын дуу аялаад... Нэг мэдсэн чинь би бас зохиолын дуу аялчихсан...
За нэг товчхондоо иймэрхүү л байдлаар хоёр хоног өнгөрөөсөн дөө. Буцаж явахдаа бас нөгөө хөөрхөн залуу руу харц чулуудаад л... Гэхдээ БОЛОХГҮЙ гэж биеэ бариад....
Зургийн аппаратгүй явсан. Гэхдээ хүмүүсийн зургийн аппаратаар бол хэд хэдэн удаа патиараа татуулсан. Нэг дэхь өдөр зураг хөрөгөө олж авна аа.
A SOUND - 30 жил хамт байх юм сан
Миний радио надтай дуугарахаа болисон
Харин би түүнд итгэж чадахгүй, гайхсан
Гурав хоносон, дөрөв хоносон би хүлээсэн
Харин тэр надад юу ч хэлэхгүй хэвээрээ
Тэр эвдэрсэн бол яана
Би итгэхгүй байна чамд
Дуулахгүй байна чи
Дуугарахгүй бол би яана
Өнгөрсөн жилүүдийг дурсаж би уйлсан
Одоо болтол чи сэрэхгүй унтсаар
Чамаас өрсөн дуулан би зураг зурсан
Миний зурсан зурганп чи ууртай байх шиг
Шинийг авсан чамайг мэдсэн гэж би бодоогүй
Тэрийг ч гоё дуугарсаныг би чамд хэлээгүй.
Тэр эвдэрсэн бол яана
Би итгэхгүй байна чамд
Дуулахгүй байна чи
Дуугарахгүй бол би яана
Өнгөрсөн жилүүдийг дурсаж би уйлсан
Одоо болтол чи сэрэхгүй унтсаар
Хайрт минь би чамайг санаж байна.
Хорин жилийг чамтай би өнгөрүүлсэн
Хайрт минь би чамайг үгүйлж байна.
Миний зүүдэнд чи инээмсэглэж ирээч
Харин би түүнд итгэж чадахгүй, гайхсан
Гурав хоносон, дөрөв хоносон би хүлээсэн
Харин тэр надад юу ч хэлэхгүй хэвээрээ
Тэр эвдэрсэн бол яана
Би итгэхгүй байна чамд
Дуулахгүй байна чи
Дуугарахгүй бол би яана
Өнгөрсөн жилүүдийг дурсаж би уйлсан
Одоо болтол чи сэрэхгүй унтсаар
Чамаас өрсөн дуулан би зураг зурсан
Миний зурсан зурганп чи ууртай байх шиг
Шинийг авсан чамайг мэдсэн гэж би бодоогүй
Тэрийг ч гоё дуугарсаныг би чамд хэлээгүй.
Тэр эвдэрсэн бол яана
Би итгэхгүй байна чамд
Дуулахгүй байна чи
Дуугарахгүй бол би яана
Өнгөрсөн жилүүдийг дурсаж би уйлсан
Одоо болтол чи сэрэхгүй унтсаар
Хайрт минь би чамайг санаж байна.
Хорин жилийг чамтай би өнгөрүүлсэн
Хайрт минь би чамайг үгүйлж байна.
Миний зүүдэнд чи инээмсэглэж ирээч
Subscribe to:
Posts (Atom)