БНХАУ-ын Сужоугийн их сургуулийн харъяа Боловсролын дээд сургуулийн таван оюутан "Их дээд сургуулийн оюутнуудын бэлгийн чиг хандлага" сэдвээр судагаа хийсэн байна. Судалгаанд хятадын төвийн болон баруун бүс нутгийн 27 их дээд сургууль, коллежийн 5008 оюутан хамрагджээ. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 33 хувь нь бисекс гэж тодорхойлсон байна. Энэ тухай Хятадын Жэньминь Жибао сониноос иш татаж CA NEWS уламжилжээ.-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
5-сарын 16-нд Европын орнуудын дунд зохиогддог хамгийн нэр хүндтэй EUROVISION наадам Москва хотод болох гэж байна. Тэмцээнийг зохион байгуулах бэлтгэх ажил ид явагдаж байна. Харин үзэгчид энээ жил EUROVISION наадамд аль улсын дуучин түрүүлэх бол гэж таамаглаж, зарим нь бүр өөр хоорондоо мөрий тавиж эхэлсэн байна. Энэ жил Белорусс гаралтай Норвегийн дуучин Александр Рыбак, Грекийн дуучин Сакис Рувас нарт хөгжмийн хорхойтонууд мөрий тавиад байна. EUROVISION хөгжмийн наадамд тэргүүн байр эзэлсэн дуучин эх орондоо дараа жилийн EUROVISION наадмыг зохион байгуулах эрхийг авч ирдэг юм. Өнгөрсөн жил Оросын дуучин Дима Билан EUROVISION наадамд түрүүлснээр Москва хотод 2009 оны Европыгн хөгжмийн наадам зохион байгуулагдах болсон билээ. EUROVISION наадамд оролцож байгаа дуучид гей лесби залуучуудын анхаарлыг үргэлж татдаг байна. Энэ жилийн EUROVISION -д оролцож байгаа дуучдын дотор coming out хийсэн гей дуучид ч байна. Тухайлбал EUROVISION-д Германаас оролцох дуучинОскар Лойя тун сайхан өөрийгөө гей гэдгээ ил тод зарласан байна.---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Камбожийн түүхэнд анх удаа хоёр лесби бүсгүйн хайр сэтгэлийн тухай уран сайхны кино бүтээжээ. "Би хэн бэ?" гэдэг нэртэй 120 минут үргэлжилсэн энэ кинонКамбож гаралтай америк бүсгүй жүжигчин эмэгтэйд дурласанаар эхэлдэг байна. Khniom Chear Nak na? буюу Би хэн бэ? кино Камбож улсад энэ долоо хоногт хамгийн олон үзэгчтэй дэлгэцийн бүтээлээр шалгарсан байна. Киноны эцэст Камбож жүжигчин бүсгүйг эцэг эх нь хайр сэтгэлгүй залууд нь богтлон өгч, лесби хосууд салдаг байна. Киноны зохиолыг бичсэн Фоан Фунг Бофа "энэ бол бодит амьдралаас сэдэвлэн бичсэн зохиол" гэж онцлон тэмдэглэсэн байна. Камбож улсад ижил хүйстнүүдийн эрхийг зөрчдөг байна. 2007 онд Камбожийн ерөнхий сайд Хун Сен өөрийн лесби охиноосоо татгалзаж байгаагаа албан ёсоор зарлаж байлаа.