Амьдралын тойрог

2009-04-14

Би халамцуу байна. Яадагийн...

Өнөөдөр 2009 оны 4 сарын 14. MNED би энэ өдрийг мартаж болохгүй шүү.
2009 оны 1 сард аймшигтай том стресст орж, санхүүгийн болоод сэтгэл санааны хүндхэн байдалд ороод байсан даа. Тэгвэл нэг сард болж өнгөрсөн хар үйл явдлын үр дагавар нь одоо л арилах шиг боллоо. Стресст орсон шалтгаан нь миний ажил албатай 100 хувь холбоотой байсан юм. Харин өнөөдөр би сэтгэл хангалуун байна. Бүх зүйл хар цагаанаараа ялгараад гараад ирсэн. Аягатай усанд тос хийхэд, тос нь ялгарчихдаг шиг. Санаа сайн бол заяа сайн гэж үнэн юм аа. Би үнэхээр баяртай байна....
4 сар гарсанаас хойш элдэв янзийн баримт бичиг цуглуулж, энд тэндэхийн албан газрын хурган дарга даамалын үүд хаалга онголзуулж нэлээд гүйсэн юм байна. Тэгээд өнөөдөр би сэтгэл тэнэгэр байна. Бас баярласандаа болоод бага зэрэг балгачихлаа. Яадагийн тээ...

2009-04-12

3 in 1

БНХАУ-ын Сужоугийн их сургуулийн харъяа Боловсролын дээд сургуулийн таван оюутан "Их дээд сургуулийн оюутнуудын бэлгийн чиг хандлага" сэдвээр судагаа хийсэн байна. Судалгаанд хятадын төвийн болон баруун бүс нутгийн 27 их дээд сургууль, коллежийн 5008 оюутан хамрагджээ. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 33 хувь нь бисекс гэж тодорхойлсон байна. Энэ тухай Хятадын Жэньминь Жибао сониноос иш татаж CA NEWS уламжилжээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

5-сарын 16-нд Европын орнуудын дунд зохиогддог хамгийн нэр хүндтэй EUROVISION наадам Москва хотод болох гэж байна. Тэмцээнийг зохион байгуулах бэлтгэх ажил ид явагдаж байна. Харин үзэгчид энээ жил EUROVISION наадамд аль улсын дуучин түрүүлэх бол гэж таамаглаж, зарим нь бүр өөр хоорондоо мөрий тавиж эхэлсэн байна. Энэ жил Белорусс гаралтай Норвегийн дуучин Александр Рыбак, Грекийн дуучин Сакис Рувас нарт хөгжмийн хорхойтонууд мөрий тавиад байна. EUROVISION хөгжмийн наадамд тэргүүн байр эзэлсэн дуучин эх орондоо дараа жилийн EUROVISION наадмыг зохион байгуулах эрхийг авч ирдэг юм. Өнгөрсөн жил Оросын дуучин Дима Билан EUROVISION наадамд түрүүлснээр Москва хотод 2009 оны Европыгн хөгжмийн наадам зохион байгуулагдах болсон билээ. EUROVISION наадамд оролцож байгаа дуучид гей лесби залуучуудын анхаарлыг үргэлж татдаг байна. Энэ жилийн EUROVISION -д оролцож байгаа дуучдын дотор coming out хийсэн гей дуучид ч байна. Тухайлбал EUROVISION-д Германаас оролцох дуучинОскар Лойя тун сайхан өөрийгөө гей гэдгээ ил тод зарласан байна.





---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Камбожийн түүхэнд анх удаа хоёр лесби бүсгүйн хайр сэтгэлийн тухай уран сайхны кино бүтээжээ. "Би хэн бэ?" гэдэг нэртэй 120 минут үргэлжилсэн энэ кинонКамбож гаралтай америк бүсгүй жүжигчин эмэгтэйд дурласанаар эхэлдэг байна. Khniom Chear Nak na? буюу Би хэн бэ? кино Камбож улсад энэ долоо хоногт хамгийн олон үзэгчтэй дэлгэцийн бүтээлээр шалгарсан байна. Киноны эцэст Камбож жүжигчин бүсгүйг эцэг эх нь хайр сэтгэлгүй залууд нь богтлон өгч, лесби хосууд салдаг байна. Киноны зохиолыг бичсэн Фоан Фунг Бофа "энэ бол бодит амьдралаас сэдэвлэн бичсэн зохиол" гэж онцлон тэмдэглэсэн байна. Камбож улсад ижил хүйстнүүдийн эрхийг зөрчдөг байна. 2007 онд Камбожийн ерөнхий сайд Хун Сен өөрийн лесби охиноосоо татгалзаж байгаагаа албан ёсоор зарлаж байлаа.