Амьдралын тойрог

2009-10-07

Өчигдөр гоё өдөр байлаа.


Зүгээр л байсан сэтгэлийг

Яаж чи ингэж догдлуулж чадав?

Байж л байсан жирийн өдрүүдийг

Яаж чи ингэж өөрчилж чадав?


2009-10-03

Гүндалай: Хамгийн сүүлд нь ЭРОТИК байгаарай.

Өглөө УИХ-ын гишүүн Гүндалайгийн дуунаар сэрэв. Нүдээ хагас нээгээд харсан чинь UBSTV-ийн "Кофе юу? Цай юу?" нэвтрүүлгийн хойморт заларчихсан цай, кофенд ам нь халчихсан ид дундаа. Намайг мөнгө идсэн уусан гэдэг. Тийм юм үнэндээ байхгүй гэсэн утгатай зүйл баахан ярив.
Хөтлөгч: Та ард түмний нам байгуулаад яагаад дараа нь намаа тараачихсан вэ?
Гүндалай: Жижиг намд жижиг байснаас том намд томорсон нь дээр юм байна лээ. Угаасаа Ард түмний намд олигтой гишүүн байгаагүй. Хамаг сэргэлэн хүмүүс нь Ардчилсан намд байдаг юм байна лээ.
Хөтлөгч:За одоо манай нэвтрүүлэгт ингээд дуусаж байна.
Гүндалайгийн амьсгал нь түргэсэж ирээд: Хүлээж байгаарай. Нэг юм хэлэхээ мартчиж. ганцхан минут гэж царай алдан гуйж байгаад "УИХ-ын гишүүдийг тойрогтоо зарцуул гэдэг 500 сая төгрөгөөр би В гепатитийн эсрэг вакцин авч тойрогийнхоо бүх хүмүүст тариулах гэж байгаа" гээд л дуржигнуулж гарав. Бараг 5 минут ярив.
Хөтлөгч: За манай нэвтрүүлгийн цаг аль хэдийнэ дуусчихлаа.
Гүндалай итгэж ядсан байдалтай: Тийм үү? гэж лавлаад Би дандаа ингэдэг юмоо гэж хэнэггүй авдагийн.
Хөтлөгч: За манай нэвтрүүлэг дууслаа. Таныг ирсэнд баярллаа.
Гүндалай: Зүгээр. Хамгийн сүүлд нь ЭРОТИК байгаарай.
Гүндалайгийн энэ үгийг хэлмэгц шууд л реклам залгав. Юу бодож ЭРОТИК байгаарай гэж хэлдэг байнаа. Нойрмог орондоо хэвтэж байсан намайг Гүндалай гуай сэргээж өглөө. ((-

Өнгөрсөн баасан гаригт нэг бэлэг авлаа. Хамаатанаас ч дутуугүй нэг сайн хуурай эгч надад байдагийн. Хуурай эгчтэйгээ уулзаж Со хоол идэнгээ буу халж суув.

Энэ номыг надад бэлэглэж байна. Түрүүн эхэлсэн номоо уншиж дуусгаагүй байтал дараагийн унших ном хүрээд ирдэг байгаа.
Ном бэлэглэсэн эгчдээ баярллаа.

2009-10-01

untitle

ХҮСЭЛ МИНЬ ЧИ НАМАЙГ
ХААШАА ХӨТЛӨНӨМ БЭ?