Амьдралын тойрог

2011-07-26

Түүнийг анх харахад...

Өнөөдөр гудамжинд явж байгаад нэг хүнтэй харц тулгарав. Би түүнийг, тэр намайг цоо ширтэж таарав. Асар богинохо хугацаа. Тоолох юм бол 3 секунд. Түүнийг анх харахад... Бүсгүй хүнтэй ингэж харц тулгарч, ширтэлцэлгүй уджээ. Хэсэгхэн зуур ч гэсэн тэр бүсгүйд татагдах шиг болов. Гэвч бид зөрөөд л өнгөрсөн. Араас нь гүйж очоод "Уучлаарай танилцая" гэлтэй биш.  Тэр өөрийнхөө замаар, би ч бас явж байгаа зүг рүүгээ алхаж холдсон. Би түүний араас өөрийн эрхгүй эргэж харсан. Надаас алслан холдох тайрмал үстэй бүсгүйн салхинд дэрвэлзэх эрээн алаг даашинзийг л би харсан. Харин тэр дараа нь над руу эргэж харсан бол уу? 
Ямар сонин мэдрэмж вэ? Би чинь юу болоод байна аа? Гудамжинд халз таарсан танихгүй бүсгүй намайг догдлуулж блогтоо үсэг өрж тавихад хүргэж чадаж байх чинь ээ. Сүүлийн үед сэтгэл хөдлөл багасаад, чулуун зүрхтэй болж, армаанчик зан зайрмаг шиг хайлаад , хатаж ширгэчихсэн юм байна даа гэж бодох болсон. Гэтэл үгүй юм байна. Сэтгэл минь гэгэлзэж байна. Харамсалтай нь би тэр бүсгүйтэй дахиад тааралдахгүй шд. УБ-ын хаа нэгтээ зөрөөд л яваад байх биз. 
PS: Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн гэж юутай үнэн үг вэ !!!

2011-07-21

Пицца "MNED"

Үе үе онгод орохоор элдэв янзийн юм оролддог доо. Өнөөдөр гэнэт тогооч болдог хобби хөдлөөд гэртээ пицца хийлээ.Орц жор нь амархан л даа.  Исгэсэн гурил, бяслаг, ногоон чинжүү, сонгино, помидор, өргөст хэмх, хиам, мөөг, кетчуп.  Өө нээрээ, машиндсан махыг бага зэрэг шарна. Машиндсан мах, мөөг,кетчупныхаа зурагийг нь авахаа мартсан байна лээ.
Шарах шүүгээнд хийхийн өмнөх байдал нь нэг иймэрхүү. Шарах шүүгээний лист төмөр дээр байрлуулж байгаад зураг авч баримтжуулсан юм.














За тэгээд бэлэн болсон байдал нь. Шууд ширээн дээр тавиж гэж андуу эндүү бодов оо. Пиццагаа жижигхэн тавган дээр тавьсан чинь зурган дээр ингэж харагдаад байгаан.













                                                                        1950 -руу залгаж дуудлагаар пицца авах хэрэгцээ шаардлага бол надад байхгүй л юм байна. (Бага зэрэг онгирч байна. Яадийн тээ) Хэзээ ч билээ дуудлагын пицца захиалж  идэж байсан юм. Миний хийсэн пицца түүнээс дутахааргүй л сайхан болсон шд. Өөрөө хийсэн юм л сайхан шд. Тийм биз дээ, найзуудаа?  За энэ пиццандаа MNED гэдэг нэр өгсөн шүү.

2011-07-14

Амьдралд тавтай морил

Наадмаас өмнө Үндэсний Олон Нийтийн Телевизээр "Амьдралд тавтай морил" олон ангит киног орой болгон үздэг байлаа. "Квадратын" гэгддэг жанраар хийгдсэн телевизийн бүтээл. Киноны эхний хэдэн анги нь сонирхолтой байсан тул орой болгон зурагтын өмнө намайг уядаг байлаа. Гэвч энэ киноны сүүлийн хэдэн анги нь сэтгэлд огт хүрээгүй  ээ.  Гэсэн ч нэгэнт үзсэн болохоор дуусгая гэж тэвчээр заасан даа. Киногоо бүрэн хийж дуусгалгүй телевизээр үзүүлж эхэлсэн тул сүүлийн ангиудыг нь жаахан халтуурдах шиг болсон. Дэлгэцийн дээд үзүүрт нь микрофоны үзүүр цухайна. Сүүлийн хэдэн ангийнх нь үйл явдал нь утга учраа алдаад, зураг авалт, эвлүүлэг нь бүүр халтуурын наасан.