Урт амралтыг яаж барна даа гэж бодож байсан минь саяхан. Гэтэл одоо мөнөөх урт амралтын тал нь хэтэрчихсэн явж байна шд. Ихэнх цагаа зуслан дээр л өнгөрүүллээ.
Үлдсэн хугацаагаа хэрхэн хөгжилтэй өнгөрүүлэх вэ? гээд л бодоод байна. Бас ирэх намар юу хийж амжуулах вэ? гээд л төлөвлөгөө зохиогоод л байна. Зураачтай өөрийгөө зүйрлэх юм бол ирэх намрын дүр зургийг сэтгэлдээ зурж эхэлсэн. Миний хувьд ирэх намрын өнгө төрх ямар байхыг бүү мэд. Олон өнгө хосолсон алаг эрээн чамин намар л сэтгэлд төсөөлөгдөөд байгаа. Ирэх намрын мөрийн хөтөлбөрөөсөө сийрүүлэх юм бол иймэрхүү:
1.Facebook-ийн хариуцлагатай жижүүр хийдэг цагаа багасна.
2. Ажилдаа явна. Ажлаа хийхдээ өмнөхөөсөө ч илүү ур ухаанаа дайчилна.
3. Үндсэн ажлынхаа хажуугаар гадуур явж "биеэ үнэлнэ". Гэхдээ биеэ үнэлэгч гээд бодчив оо. Биеэ үнэлэгч гэдэг үгийг хашилтанд авсан байгааг анзаарсан биз дээ? Үндсэн ажлынхаа хажуугаар илүү цагаар өөр газар ажиллахыгаа биеэ үнэлэнэ гэж нэрлээд байгаа юм.
4. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор ажлын бус цагаас ямар нэгэн клубт явна. Япон хэл сурах уу? Усанд сэлж сурах уу? Аль алин нь л надаа хэрэгтэй байдаг.




