Амьдралын тойрог

2014-03-22

Оргил өөд урагш алхав

Бямба гарагийн амралтын өдөр Богд уулын хамгийн өндөр цэг, ноён оргил Цэцээ гүнд гарлаа. Сэтгэл санаа нийлсэн 12 хүн явган аялалаар явсан болохоор цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлээ. 



Ингээд би өөрийгөө "уулын спорт"-оор хичээллэдэг гээд хэлж болох эрхтэй боллоо. Тээр жил улсын маань төрийн тэргүүн нэг уулын орой дээр гараад л уулын спортын мастер гэсэн үнэмлэх гардаад авчихсан түүх бий. 
Цэвэр агаарт уулын оргил өөд алхах сайхан байлаа. 

2014-03-15

Өчигдөр болсон эротик явдлууд...

Өчигдөр баасан гараг байсан тул хэдэн халбага шар айраг уухаар ангийнханы очдог бааранд очлоо. Манай ангийнхан ер нь оройхон очоод ширүүхэн дайрах дуртай хүмүүс юм байна. 10 цаг гээд очиход цөөн хүнтэй байснаа шөнийн 12 цаг дөхүүлээд бөөн бөөнөөрөө ороод ирдэг юм байна. Тэнд байхад өчигдөр хэд хэдэн эротик үйл явдал боллоо. 00-ийн өрөө ороод текний ард зогсож байтал нэг хүн араас миний өгзөгийг чинь илээд, базаад сүйд боллоо. Би гайхаад эргээд харсан чинь огт танихгүй бүсгүй зогсож байх юм. Намайг харчихаад нүүр нь улайгаад л сандараад л "Яана аа... Хүнтэй андуурчихсан байна ш дээ" гээд л орилоод эхэлдэг байгаа. Хамт явсан хэдэн залуучууд нь өнөөхөө шоолоод... Хүн андуурахыг алийг тэр гэхэд гээд би нээх тоосонгүй. 

Амьдралдаа анх удаа эмэгтэй хүнээр бөгсөө илүүлж, базуулж үзлээ. Эмэгтэй хүний гар их зөөлөн, энхрий дажгүй юм байна. (Яана аа... Би арай стрейт болчих юм биш байгаа даа.) Дараа нь эрэгтэй тайчигчийн үзүүлбэр үзлээ. Хүмүүс үү, аа гээд л орилж гуаглаад сүр болж байна.  Харин миний хувьд бассейнд сэлэхээр явахдаа нүцгэн шалдан эрэгтэй хүн  хангалттай харж байгаа тул эрэгтэй стриптизер нээх содон байсангүй.
Wi Fi-р гар утаснаасаа интернэтэд орсон чинь тэнд очсон хүнтэй чатлав. Хаха. Хэдхэн алхамын цаана байгаа хүнтэй face-р чатлах чинь бас л сонин эротик мэдрэмж юм билээ. За тэгээд нэг СЭНГҮР, нэг TIGER сорчихоод гэр рүүгээ явлаа.  

2014-03-03

Баяраар бялхсан хоёрдугаар сар

Миний амьдралын бас нэгэн баярт өдөр нь 2014 оны хоёрдугаар сарын 28 байлаа. 
Баяраар бялхсан хоёрдугаар сард чамд баярлалаа