Амьдралын тойрог

2018-07-16

Намайг өөрийнхөө нэрээр дууд

Би ер нь олон юмнаас хөндийрчээ. Өөрийнхөө амьдралын, эсвэл гэр бүлд сүүлийн нэг жил найман сарын турш тохиолдсон эрээн бараан үйл явдлуудыг эргэцүүлэхэд ингэхээс ч өөр арга байсангүй. 2017 онд бүтээгдсэн энэ киног MNED ах нь одоо л олж үзлээ шд. 
"Call me by your name" (Зови меня своим именем / Намайг өөрийнхөө нэрээр дууд) хүний сэтгэлийн гүн рүү өндийсөн сайхан бүтээл болжээ. 2007 онд зохиолч Андре Асиман "Намайг өөрийнхөө нэрээр дууд" хэмээх роман бичиж хэвлүүлжээ. Энэ романыг дэлгэцийн бүтээл болгосон нь энэ. Киноны нээлт 2017 оны нэгдүгээр сарын 22-нд Сандэнс кино наадмын хүрээнд болсон.  Энэ кино 2018 оны хавар Оскарын "Шилдэг кино", "Шилдэг эрэгтэй дүр", "Шилдэг хялбаршуулсан зохиол", "Шилдэг дуу хөгжим" гэх мэт шагналд нэр дэвшсэн аж. Гэхдээ "Шилдэг хялбаршуулсан зохиол" шагналыг уран бүтээлчдэдээ авч иржээ.  Зохиолын үйл явдал: Итали эрдэмтэн 1983 онд АНУ-ын нэгэн залуу судлаачийг гэртээ урьж судалгааны ажилдаа туслуулна. Энэ үед эрдэмтэний хүү 17 настай Элио Перлман Америкийн залуу эрдэмтэн Оливертой танилцаж дотно харилцаа үүсгэнэ. 17 настай хүүгийн хувьд сэтгэлийг нь догдлуулсан анхны гей дурлал нь. Элио, Оливер нарын хайрын түүх, хамтдаа байхдаа мэдэрч байгаа аз жаргалтай мөчүүд, анхны үнэсэлт, бие бие рүүгээ тэмүүлэн уусах тэр мөчүүдийг уран сайхны аргаар тун чадмаг гаргаж. Киноны үйл явдал тэртээх ХХ зууны 80-аад он гэдгийг мартаж болохгүй. 1983 оны үед хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, машин, хувцсы загвар гээд өнөөгийн өнцгөөс харахад содон зүйлс энэ кинонд олон. 
Миний үзэж байсан гей сэдэвтэй киноны дийлэнх нь амиа хорлолт, аллага, зодооноор дуусдаг байсан. "Call me by your name" өөр байлаа. Бас хүүгийнхээ хувийн амьдралд хандаж байгаа эцэг эхийнх нь хандлага ч их таалагдсан. Хайр сэтгэлийн асуудлаар аав нь хүүдээ хэлж байгаа үгийг дахин дахин сонсоод баймаар...

2018-03-16

2018 оны эхнийх

Блогтоо ганц ч үг нэмэлгүй жил гаруй болжээ. Энэ хугацаанд миний амьдралд юу ч тохиолдоогүй юу гэвэл үгүй. Сайн муу, сайхан муухай зөндөө л үйл явдал боллоо. Эхнээс нь дуустал бичнэ гэвэл их л цаг хугацаа хэрэгтэй болно байх. Ямар байсан MNED нь амьд мэнд хорвоогийн тоосыг хөдөлгөөд л яваа шүү. Одооноос эхлээд блогтоо сонирхолтой содон зүйл тогтмол бичиж байх болноо.

2017-01-08

Ойлгож чадах уу?

Би чинь одоо хэдэн настай билээ? Хажуудаа хэн нэгэн хүнтэй хамт байхыг хүсэж байна оо. Бас тэр хүнээрээ халамжлуулахыг хүсэж байна. Шийдэхэд хэцүү асуудал тулгарахад хажууд минь суугаад зөвлөгөө өгөөд, боломжит шийдлийг нь хэлээд өгөх хүн байдаг ч болоосой. Ингээд хань ижилтэй болох боломж чамд байна шд ээ. Чамд юу саад болоод байгаа юм бэ? гэж асуух хүн гарч мэдэх л юм. Гэхдээ хүний зовлонг хүн бүрэн дүүрэн ойлгохгүй л дээ. Би ч гэсэн өөр хүний зовлонг нь сонсож чагнах чадах хэдий ч тэр хүн яг яаж юуг мэдэрч байгааг ойлгож чадахгүй.