Амьдралын тойрог

2020-04-12

Гей амьдралын тухай: 5. Гей дурлал, гей хайр гэж байдаг уу?

Өмнөх хэсэгт бид гей хүнд илэрдэг түгээмэл шинжүүдийн талаар хөндөж бичсэн. Анзаарсан бол хүн гадна талаасаа харагдах байдалтай холбоотой зүйлийг өгүүлсэн билээ. Харин энэ удаа дотоод сэтгэл рүү өнгийх гээд үзье. Гей дурлал, хайр гэж байдаг болов уу? гэдэг асуултын хариултыг хамтдаа хайя. Асуултын хариултаа олохын тулд хайр гэж юу вэ? Дурлал гэж юу вэ? гэдэг ойлголтыг тодорхой болгох ёстой. Хүмүүс хайр дурлал гэж холбоо үг үүсгэн ярьдаг. Хайр дурлал гэдэг нь нэг ойлголт уу? Эсвэл тусдаа ойлголт уу? Хариулт нэхсэн олон асуулт гарч ирж байгаа биз. 

Сүүлийн асуултаас нь эхлэн хариуг нь бичье. Хайр, дурлал гэдэг бол өөр хоорондоо ялгаатай ойлголт. Ихэнх хүн хайр, дурлал хоёрыг андуураад байдаг. Дурлал гэдэг бол өөр хүнд хүчтэй татагдаж, түүн рүү тэмүүлж байгаа мэдрэмж юм. Иймээс дурлал бол философийн категори. Гэхдээ сэтгэл судлалын шинжлэх ухаанд ч дурлал, бас хайрын тухай онцгойлон авч үздэг. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2020-03-23

Гей амьдралын тухай: 4.Гей хүний шинж тэмдэг


Номын өмнөх хэсэгт гей байх нь юунаас хамаарч шийдэгддэг вэ? сэдвээр судалгаа хийсэн эрдэмтдийн ажлын талаар товч дурдсан. Ижил хүйстэндээ дурлаж, хурьцаж сэтгэл ханамж, таашаал авдаг хүмүүст хандах хандлага хүн төрөлхтөний түүхийн явцад байнга өөрчлөгдөж ирсэн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Түүхийн зарим үед гомосекс харилцааг хүлээн зөвшөөрч, энгийн зүйл гэж үзэж байсан бол өөр эрин зуунд үүнийг гаж үзэгдэл, гомосекс байх нь сэтгэцийн өөрчлөлт гэж тооцож байв. Зарим улс оронд гей хүнийг сэтгэцийн өвчтэй гэж зарлаад сэтгэцийн эмнэлэгт эмчлэх гэж оролдож байв. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2020-03-05

Гей амьдралын тухай: 3. Шалтгааны эрэлд

 Хүн өөрийнхөө эх орныг, эцэг эхийг сонгож төрдөггүй. Үүн дээр нэмэгдээд хүн хөршөө ч сонгодоггүй гэсэн үг ард түмний дунд тархсан байдаг. Энэ номын эхний бүлэгт хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож төрөх боломжгүй байдаг шиг өөрийнхөө бэлгийн чиг баримжааг зориудаар сонгох болон өөрчлөх боломжгүй гэдгийг бичсэн. Гэхдээ хүн эсрэг хүйстэн, эсвэл өөртэйгөө ижил хүйсийн хүнд дурлаж, хурьцах хүсэл мэдрэмж төрж, таашаал аваад байгаагийн шалтгааныг эрдэмтэд сонирхож судалсан байдаг. Хүний бэлгийн чиг баримжаа төрөлхийн байдаг гэж ЛГБТИК хөдөлгөөний баримталдаг үндсэн зарчим гэж хэлж болно. “Born This Way”  гэдэг өгүүлбэр ч байдаг. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.