Амьдралын тойрог

2008-05-31

Маргаашын тухай бодол...

Нэг л мэдэхэд тэрнээс холдоод, харин түүнтэй ойртоод авсан. Саяхан Эршүү "Завхайраад завгүй явна" гэж бичсэн байсан. Миний хувьд завхайраад завгүй байх нь ч юу юм бэ?Ямар ч байсан ажил алба, нөгөө ажлаа зохицуулаад л ... Служебный роман гэдэг юмыг мэдэрсэн.
Маргааш хүүхдийн баяр. Хүүхэд байхад хамгийн хүсэн хүлээдэг байсан баярын нэг. Хүүхдийн тооноос хасагдаад өчнөөн жил болж байна аа. Гэсэн ч 6 сарын 1 ний баярт дуртай.

2008-05-25

УРАААА....

Шөнө унтаж байгаад гэнэт сэрлээ. Цагаа харсан чинь бараг 05:30 Цонхоороо харсан чинь үүр цайж байна. Зурагтаа асаалаа. EUROVISION яг ид дундаа. Дима Билан 272 оноогоор ялалт байгуулсан шүү. 1956 оноос хойш EUROVISION наадам зохиогдож байгаа. Оросууд 1994 онд анх оролцсон гэж байгаа. Тэгээд анх удаа 1-р байранд орж байгаа нь энэ. EUROVISION-оо үзэж дуусгаад буцаад унтаад өгсөн. Нар дээр хөөрсөн хойно л сая нэг юм сэрлээ. Эртүүд нэг хүн надад 2 хуудас шахуу юм авч ирж өгөөд орчуулаад өг гэж гуйсан юм. Нөгөө материалыг нь харсан чинь нэлээн дээр үеийн номноос олшируулж авсан юм байна лээ. Үг хэллэг нь баахан коммунизмын үеийн уриа лоозон. Тэр юмаар одоо юугаа хийх гээд байгаан бол гэж дотроо бодоод амжсан. Зиак, хийгээд өгнө гээд амалсан. Яахав нэг ч гэсэн хүнд тус болно оо.

Нойргүй хонож чадах болов уу? Уг нь ганц шөнийн л нойр...



Миний өмнө овойж, оцойсон их ажил одоо л цэгцэрч байна. Олон үүрэг даалгаварын ард давж гарсан болохоор магнай тэнэгэр сууж байна. Өнөөдөр шөнө EUROVISION 2008 хөгжмийн наадам болно. Өнгөрсөн жилийн ялагч нь Сербийн дуучин байсан болохоор энэ жил Белград хотод болно. 2007 оны 5 сард EUROVISION 2007 нь Оросын "ПЕРВЫЙ КАНАЛ" телевизийн төв дээр нь очиж үзэж байж билээ. /Энэ тухай эндээс уншиж болно./УБ-ын цагаар шөнийн 4 цагаас. Нойроо хасаж байгаад үздэг ч юм билүү? Аягүй бол үзэж чадахгүй нам унтаж ч магадгүй. Одоогоос хэдхэн хоногийн өмнө Москвад Манчестер, Челси багууд тоглолтоо хийсэн дээ. Хөлбөмбөгийн хорхойтонууд шөнө нойроо хугасалж байгаад хөлбөмбөг үзсэн байгаа юм даа. Өглөө нь ажл дээрээ ирсэн чинь манай ажлын газрынхан шөнө үзсэн хөлбөмбөгийнхөө талаар ам уралдаж бураад. Зарим нь бүүр мөрий тавьсан байгаа даа. Манай өрөөний нэг залуу Манчестер Юнайтэд баг хожно гэж баахан хүмүүстэй мөрий тавьсан юм байх. Өглөө ажил дээрээ орж ирээд л энэнээс, тэрнээс мөрийний тэдэн төгрөг авна гээд сагсуурч гарав. Харин Челсиг дэмжиж байсан гарууд бол нэг тийм баргардуу царайтай. Ха ха. MNED гуай спортын хорхойтон биш болохоор нейтал байр суурьтай, хүмүүсийг ажигласан шигээ дуугүй сууж байгаа юм. Хүүе, EUROVISION -ны тухай бичиж байснаа хадуураад хөл бөмбөг бичээд...

Энэ жилийн EUROVISION-д Оросоос Дима Билан оролцож байгаа. Димка 2006 онд энэ наадмын 2-р байранд орж байсан. Энэ жил яах бол?