Хамгийн хүсэн хүлээдэг байсан өдрийн нэг нь 6 сарын 1-Хүүхдийн баяр байлаа. Аав, ээжийн ажлын газар очиж уралдаанд оролцоод бэлэг авдаг байж билээ. Зураг зурана. Дуулна. Шүлэг уншина. Намуу цэцэг чамайг.. гээд л авч өгнө шүү дээ.(^^
Тэгээд хамгийн гоё бэлэг нь аль вэ гэж өөрийнхөө үзэмжээр шалгаруулаад л... Парк орж тоглоод л...
Саяхан миний багийн зургийг манай дүү олж. Алга болчихоод байсан зураг ашгүй нэг номны завсараас гараад ирсэн. Энэ зургийг хараач. Энэ зураг дээр нүдний харц нь ёстой гэнэ цайлган харагдаж байна гэж дуу алдаж байна. Тэр зургийг харсан чинь нээрээ л гэнэн томоогүй харц. Одоо бол яаж ч хичээгээд тийм гэнэн цайлган, сониучхан царай, дүр төрх надаас гарахгүй дээ.