Өнгөрсөн шөнө супер зургийн аппараттай болчихсон байна гэж зүүдлэв. Камерийн объективны урд нь нэмж дуран залгадаг хэхэ. Ёстой гоё мэргэжлийн зургийн камертай болчихлоо гээд л баярлаад байхийн. Зүүд байсан нь харамсалтай. Гэхдээ гоё зүүд байлаа. Сэрсэн хойноо ээжид зүүдээ ярьсан чинь өөдөөс "Чи хүүхэд шуухад зүүдлэхгүй байна уу?" гэжийнэ. Ямар ч юм үргэлж нэг хэвэндээ байдаггүй. Байнга л хувьсан өөрчлөгдөж байдаг даа. Би ч гэсэн өөрчлөгдөж байх шиг байна. Сүүлийн хэдэн өдөр зөндөө үйл явдал өрнөлөө. Хотод бүх зүйл асар хурдан өрнөдөг байхгүй юу гэж "Би чамд хайртай-2" кинон дээр өрөвгөр үстэй Өөскөө хэлдэг дээ. Блог бичдэг болоод 3 дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Архаг блогчидын дэргэд бол 3 жил юу ч биш байх л даа. Өөрийгөө тодорхойлж "Би хэн бэ?" гэдэг асуултын хариуг олоход блог надад тусалсан. Бас бусад хүмүүс ч MNED миний талаар блогоор дамжуулаад тодорхой ойлголт авсан байлгүй дээ. Харин одоо блог ертөнцөөс түр зуур хөндийрдөг юм билүү? гэж бодлоо. Үүнээс цааш, түүнээс хойш энэ блогтоо цэг таслал ч нэмж бичихгүй гэх нь арай л хэтэрсэн асуудал биз. Ямар ч байсан нэг сарын турш блогоо цоожлох боллоо. Блогоо цоожилж аваад булагнах нь гэж битгий хардаарай. Дараагийн удаа миний блогт тухлах гэтэл цоож цуурга хийчихсэн байвал битгий гайхаарай хүмүүсээ. Яг сарын дараа юу болоод өнгөрсөнийг яруу тодоор бичнэ ээ.
2009-10-07
Өчигдөр гоё өдөр байлаа.
2009-10-03
Гүндалай: Хамгийн сүүлд нь ЭРОТИК байгаарай.
Өглөө УИХ-ын гишүүн Гүндалайгийн дуунаар сэрэв. Нүдээ хагас нээгээд харсан чинь UBSTV-ийн "Кофе юу? Цай юу?" нэвтрүүлгийн хойморт заларчихсан цай, кофенд ам нь халчихсан ид дундаа. Намайг мөнгө идсэн уусан гэдэг. Тийм юм үнэндээ байхгүй гэсэн утгатай зүйл баахан ярив.
Хөтлөгч: Та ард түмний нам байгуулаад яагаад дараа нь намаа тараачихсан вэ?
Гүндалай: Жижиг намд жижиг байснаас том намд томорсон нь дээр юм байна лээ. Угаасаа Ард түмний намд олигтой гишүүн байгаагүй. Хамаг сэргэлэн хүмүүс нь Ардчилсан намд байдаг юм байна лээ.
Хөтлөгч:За одоо манай нэвтрүүлэгт ингээд дуусаж байна.
Гүндалайгийн амьсгал нь түргэсэж ирээд: Хүлээж байгаарай. Нэг юм хэлэхээ мартчиж. ганцхан минут гэж царай алдан гуйж байгаад "УИХ-ын гишүүдийг тойрогтоо зарцуул гэдэг 500 сая төгрөгөөр би В гепатитийн эсрэг вакцин авч тойрогийнхоо бүх хүмүүст тариулах гэж байгаа" гээд л дуржигнуулж гарав. Бараг 5 минут ярив.
Хөтлөгч: За манай нэвтрүүлгийн цаг аль хэдийнэ дуусчихлаа.
Гүндалай итгэж ядсан байдалтай: Тийм үү? гэж лавлаад Би дандаа ингэдэг юмоо гэж хэнэггүй авдагийн.
Хөтлөгч: За манай нэвтрүүлэг дууслаа. Таныг ирсэнд баярллаа.
Гүндалай: Зүгээр. Хамгийн сүүлд нь ЭРОТИК байгаарай.
Гүндалайгийн энэ үгийг хэлмэгц шууд л реклам залгав. Юу бодож ЭРОТИК байгаарай гэж хэлдэг байнаа. Нойрмог орондоо хэвтэж байсан намайг Гүндалай гуай сэргээж өглөө. ((-
Өнгөрсөн баасан гаригт нэг бэлэг авлаа. Хамаатанаас ч дутуугүй нэг сайн хуурай эгч надад байдагийн. Хуурай эгчтэйгээ уулзаж Со хоол идэнгээ буу халж суув.

Энэ номыг надад бэлэглэж байна. Түрүүн эхэлсэн номоо уншиж дуусгаагүй байтал дараагийн унших ном хүрээд ирдэг байгаа. Ном бэлэглэсэн эгчдээ баярллаа.

Subscribe to:
Posts (Atom)