Амьдралын тойрог

2010-05-31

Kinky Boots


Өчигдөр энэ киног үзлээ. Уг нь аль 2005 онд бүтээгдэж. Үйл явдал, өрнөл нь гоё кино юмаа. Транс залуугийн зөвлөмжөөр хийсэн гутал яах бол гээд л догдлоод л үзээд байлаа.

Энэ зураг-нэг агшин


Намайг 2-р ангид сурдаг байхад "Ардын эрх" сонинг ээж захиалдаг байлаа. Би ээжийг гэртээ орж ирмэгц цүнхнээс нь сонингоо авч лаг чанга дүнгэнэж уншина. Аминдаа радио, телевизийн нэвтрүүлэгчийг дууриаж байгаа царай нь... Хөөрхөн байжээ би. 2-р ангийн пацаан байхдаа л улс төр, эдийн засгийн мэдээ уншаад багаасаа л хэнхэг байжээ. Одоо хүүхдүүд ингэдэг болов уу? "Ардын эрх" сонинд "Энэ зураг нэг агшин" гэж гэрэл зургийн булан гардаг байлаа. Өнөөдөр төгсөлтийн баяраа хийж байгаа 11-р ангийн хүүхдүүдтэй санаандгүй таарав. Охидууд нь дээр үеийн дүрэмт хувцас өмсөж. Содон, бас их хөөрхөн харагдаж байна оо. Зургийн аппарат авч явсан болохоор ингээд дарчихлаа. Энэ зураг-Нэг агшин шүү.
Маргааш хүүхдийн баяр. Гэтэл өнөөдөр хүүхдээ дагуулсан хүмүүс гудамжаар дүүрэн. Гадаа аймшигтай халуун. Бяцхан үрдээ бэлэг авсан аав ээж, эмээ өвөө нар ч зөндөө. Гадуур тамхи зарчих л даа гэж шалсан банди нар зөндөө. Худалдагч нь өнөөдөр тамхи татахгүй байх дэлхийн өдөр. Тамхи зарах хоритой гээд халгаахгүй байна лээ. Энэ худалдагч овоо доо гэж бодлоо. 5 сарын 31 нэг иймэрхүү.

2010-05-30

EUROVISION 2010

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос зохион байгуулдаг EUROVISION хөгжмийн наадамд энэ жил Германы дуучин Лена түрүүлж. Дараа жил EUROVISION ХБНГУ-д болно гэсэн үг. Өнгөрсөн шөнө УБ-ын цагаар 04 цагт сэрж зурагтаар EUROVISION үзэхээ мартаад нам унтчиж. Өглөө сэрж youtube-s хальт харлаа.


Энэ герман дуу, дуучин надад гойд таалагдсангүй. Харин энэ Францын дуучин Жесси Матадорын Allez Ola Ole гээд их цоглог дуу байна.


Хэрвээ санал хураалтанд оролцох боломж байсан бол энэ Франц дуучинг дэмжиж байгаагаа илэрхийлэх байлаа. Энэ Дани улсын дуэт бас муугүй санагдав.