2010-06-26
Хотын гудамжинд шөнө болдоггүй
2010-06-22
Зарлаагүй шүлгийн уралдаан
Батзаяа зарлаагүй шүлгийн уралдааны шүүгч нь боллоо доо.
ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ
Их сургуулийн гудамжинд
Нэг эмгэн тамхи зарж суух нь
Инээд, бас хөгжил дэвшлийн дунд
Дусал нулимс бөртөлзөх шиг, эсвэл,
Ганц хуучин хийл гэнгэнэх шиг санагдана
Их сургуулийн гудамж
Нас ахих тусам уйтгараар дүүрээд
Эндхийн хүмүүс улам бүр залуужих шиг бодогдоод
Их сургуулийн гудамжинд цас хаялах уйтгартай
Бороо асгасан ч гунигтай
Охидын инээх нь тавлах мэт сонсогдоод
Ойрхон өнгөрөх ч дургүй болсон би.
Их сургуулийн гудамжинд тамхи зардаг
Эмгэн хүртэл ахиж үзэгдэхээ больсон...
Хэнийг ч анзаардаггүй, хэрцгий
Их сургуулийн гудамж Б.Батзаяа
Frank said...
Их сургуулийн гудамж
Ихэрхүү бас эргүүдүү хүмүүсийн гудамж
Сэхээтэн төрүүлэх бус
Сэхээрэхгүй төөрүүлэх газар...
БОРОО said...Их сургуулийн гудамжинд
Идэр нас минь өнгөрсөн
Ихэмсэг бардам
Инээмсэг ялдам охидууд
Энд тэндгүй
Эрээн мяраан, цог золбоо
Хаа сайгүй
Их сургуулийн гудамжинд
Ирж болно, явж болдоггүй
Хоргодоод байдаг
Хонгор түүнийгээ би анх харсан
Санагдаад байдаг
Сайхан түүнтэйгээ анх учирсан
Их сургуулийн гудамж
Миний дурлалын гудамж байсан
Их сургуулийн гудамжинд
Их олон удаа би алхсан
Инээд хөөр дүүрэн байдаг
Энэ л гудамжаар би дүнсийж явдаг
2010-06-21
Сэтгэл рүү шагайгч Түүнд
Манхайгч сар
Чих дөжрөм чимээн дээр
Нам гүм.
2006.11.02 New-York city Г.А
Миний л нэрийг дуудсаар
Чиний уруулын хэлбэр
Залбиралдаа нимгэрсэн...
Намайг эзгүйд цайсан үсээ
Сэмхэн түүж үлээсээр
Гэзэг чинь шингэрсэн...
Гунигтай шүлэг тэрлээд л
Жаргалтай болчихдог шигээ
Азтйа гэрлээд л
Үүр нам унтдаг сан бол
Зүрх минь даанч нойргүй
Үүд балбах мэт цохилно
Зүүдэн дотроос чи
Нэрээр минь дуудаж сэрээнэ.
2007.09.09 Cincinatti
2007.10.13 Iowa City Г.А
yes yes Boroo
June 22, 2010
Их сургуулийн гудамжинд
Инээд баяр гуниг хөглөрсөн
Замаар нэг хуучин дурсамжууд
Залуу насны гэрэлт өдрүүд
Эргээд бодно алхаж байсан хамт
Энд одоо ч түүний шаахай товших шиг
Хаа нэг ганц шар навч
Хаачихаа мэдэхгүй надшиг эргэлдээд
Харин тэр улиас мод одоо ч залуу хэвээрээ
Маргааш бүгд эндээс нисэн одно
Манаач өвөө, цэнхэр мухлаг бас ногоон сандал
Мөнх настай гэдгийг хэн ч анзаарахүй...