Амьдралын тойрог

2010-07-28

Балтийн тэнгисийн хүүхдүүд

Өчигдөр Балтийн тэнгисийн хуурай дүү нар минь Буянт Ухаанд газардлаа. Өнөөдөр орой тэдэнтэйгээ уулзлаа. Өнгөрсөн оны 11 сарын 11-ээс эхлээд зул сарын баяр болох хүртэл төрсөн ах дүүгээс ялгаагүй хамтдаа амьдарч байсан юм. Балтийн тэнгисийн эргийн тэр хотод хамтдаа өнгөрүүлсэн цаг мөч бүхэн минь одоо эргээд бодоход юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй санагдаж байна. Өвөл хамтдаа өнгөрүүлсэн тэр сайхан үеийг дурсаж ярьж суулаа. Балтийн тэнгисийн тэр хотод дахиад очих юм сан гэж би энэ цаг мөчид бодож байна. Тэд сарын дараа буцаад явна. Тэд намайг та ирэх намар ирвэл гоё оо гэж хэлж байна. Санаагаар болдог бол ирэх намар тэдний араас Балтийн тэнгисийн эрэг рүү явчих юм сан.

Хамтдаа

Хэд хоногийн өмнө хамтдаа "Хамтдаа" оров. Всё в порядке гэж байна. Хамт "Хамтдаа" дээр очих юм бол нэг бодлын их зүгээр юм байна гэж бодов.

2010-07-27

Сүүлийн хэдэн өдөр

Нэг сар гэдэг асар хурдан өнгөрөх юмаа. Эргээд харсан чинь бас сар гэдэг урт хугацаа шүү. Тиймээ? Нэг бүдэрвэл 7 бүдэрнэ гэдэг дээ. Өнөө муу хөгийн бүтэлгүйтлүүд улам даамжирлаа. Анхандаа инээд хүрээд л ийм хөгийн юм гэж байх уу? гэх ухааны юм л бодоод байлаа. Өөрийнхөө мартамхай байдлаас болж овоо томхон бүтэлгүйв ээ..Энэ чинь одоо юу болж байнаа? Хийморь лундаа яаваа гэж хүртэл бодов. Уг нь атеист болж байсан юм сан. Би цэвэр атеист биш юм байна аа. Сэтгэл санаагаа дээшлүүлэх зорилгоор Дашчойлон хийдэд очиж хийморийн сан өөртөө уншуулав. Одоо ч алзахгүй байлгүй дээ. Сониноос Их Наран улсын суугуул Пататэг явахаас нь өмнө нэг уулзав. Таньдаг болоод их олон жил болжээ цаадахыг чинь. Уулзалт сайхан болсоон. Утсаар тохиролцож байгаад гар барьж уулзаж, бокал тулгаж бийрдээд.
Өдөр солигдчихож. Өглөө сэрэх үед Балтийн тэнгисийн эрэг дээр амьдран суудаг хэдэн хүүхэд Буянт-Ухаагийн дэнж дээр бууна. Бүгд str8 жаалууд. Монгол дахь гэр орноо санасан хэдэн нөхдүүдийг ирсэн хойно нь уулзах учиртай байгаа гэж. Тэдэнтэй бол ярих юм ихтэй дээ.

Сүүлийн үеийн бичлэгүүдээ эргээд харсан чинь маш товчхон, богинохон байдаг болж. Яагаад ингээд товчхон, богинохон, бичкэн бичээд байдаг болсийн бүү мэд. Ер нь нуршсан урт юм бичих дургүй болж байгаа шинжтэй. Миний блогийн уншигч Пидачок гэж жаал "Та их богинохон бичдэг болсон байна лээ шүү" гэж хэлж байна лээ. Түүний үг лав ортой юмаа.