Амьдралын тойрог

2010-08-28

ХАЙРЫГ ОЛОХООС ИЛҮҮ ХАЙРЛАЖ ЯВАХ ХЭЦҮҮ

ХАЙРЫГ ОЛОХООС ИЛҮҮ ХАЙРЛАЖ ЯВАХ ХЭЦҮҮ

2010-08-27

Намрын халуун өдөр

Өчигдөрийн халууныг ээ. Намрын халуун өдөр гэж л үүнийг хэлдэг байх даа. Хар халуунд бов бор болтолоо алхав. Алхах хэрэг гарсан болоод л алхсан хэрэг. За тэгээд их алхсаных уу ам их цангав. Тэгээд амны цангаагаа гаргахаар ажлынхантайгаа бийрдэж суув. Ойрдоо шар цагаан гээд бүх төрлийн айрагнаас хол байсан юм сан. Юу болсон юм бэ? гэмээр их уув. Онцлог нь согтсонгүй. Орой гэртээ ирээд юу ч болоогүй юм шиг шомбойж суугаад дүүгийн орчуулаад өг гэсэн материалыг орчуулж өгөөд байгаам даа. Сая орчуулж дуусчаад одоо блог руугаа орж байна. За сүүлийн 14 хоног gym-дээ явсангүй. Нэг хэсэг түр завсарлага авмаар болов. Завсарлага авна даа ч гэж бодож байсангүй. Бие организм өөрөө л завсарлага авах механизмаа ажилууллаад байх юм байна шд. Ойрд урлаг соёлын хөтөлбөр ихтэй байж магадгүй байна аа. 28-нд Камертоны тоглолт. УДЭТ-т "Би ч гэсэн жаргамаар байна" драмын жүжиг, Өргөө, Тэнгис, Соёмбод бас Монголын шинэ кинонууд гарч эхлэж байгаа сурагтай. 9 сарын 1-нд хүүхдийн парк нээгдэнэ. Оройтсон ч гэсэн хүүхдийн парк онгойж байгаа нь их юм даа гэж бодож байна. Хүүхэд насаа дурсаж, бас шинэчлэгдсэн парк ямархуу болсоныг харахаар хэрэгт дурлаж очно оо. Намар болж хүмүүсийн амьдрал идэвхитэй хэлбэрт шилжиж байгаа нь мэдрэгдэж байна шүү. За унтлаа. Дараа бичье.

2010-08-21

Дархан хотоор аялал хийсэн нь.

Амралтын хугацаа ерөнхийдөө дуусгавар болж байна. Улаанбаатараас 265 орчим км-ын алсад байдаг "найрамдалын" гэсэн тодотголтой Дархан хотод хэсэг зугаалаад ирлээ.
Амьдралдаа анх удаа Дарханд очиж үзсэн юм. Улаанбаатарыг бодох юм бол цэвэрхэн, тохижилт сайтай, хотын гудамжны зохион байгуулалт нь маш сайтар бодсоны эцэст хийгдсэн сайхан хот юмаа. Ер нь Дархан хотыг магтах юм бол миний мэддэг магтаалын үг хүрэхгүй нь ээ. Энд гудамжинд замын түгжрэл гэж алга. Нус цэрээ нийж, гудамжинд хог хаяж байгаа бүдүүлэг этгээд алга. Урбанизация сайн явагдсан гоё хот юмаа.
Дархан хотын алдарт 16 давхар орон сууцны байшин. Лифт нь ажиллахаа болиод удаж байгаа юм гэсэн. Хамгийн дээд давхарт нь нэг лам амьдардаг юм гэсэн. Үнэн эсэхийг нь бүү мэд. Би ямар шалгаж үзсэн биш. Эрдэнэс плаза гэсэн энэ барилга бол ашиглалтанд ороод удаагүй байгаа шинэ байшин. 1-р давхарт нь хүүхдийн автомат тоглоомын газартай. Харин 2-р давхарт нь Дарханы "Соёмбо"кино театр бий. Кино театр нь 2 танхимтай. Тасалбарын үнэ нь том хүн 3000, хүүхэд 1000 төгрөг гэж байна лээ. Сонирхоод тасалбарын үнийг асуусан юм. За харин 3-р давхартаа бэлэн хувцас зардаг лангуу дүүрэн. Лангуу гээд их бүдүүлэг бичиж байна аа. Худалдааны төв , Шоппинг центр гэж бичвэл их чамин болох юм байна. ((-:Дархан хотын паркын төв хаалга.

Дарханы энэ парк маш тохижилт сайтай, боломжийн тохижилттой. Аятайхан газар байна лээ шүү. Та минь ээ. Улаанбаатарт иймэрхүү парк ч байхгүй болсон шд. Үнэн биз дээ?

Парк дотор 12 одны орд тус бүрд зориулсан хөөрхөн хөшөө барималтай. Энэ жишээ нь хонины орд. Хонины ордонд төрсөн хүмүүс энд ирж патиараа татуулж болно.
За энэ бол хилэнцийн ордоны бэлгэ тэмдэг нь. Усан оргилууртай. Даанч намайг очиход усан оргилуур нь ажиллаагүй байсан.
Дарханы хүүхдийн парк нь хэдэн ширхэг тоглоомтой. Өдрийн цагаар паркын тоглоом нь ажиллахгүй ээ. Ажиллуулдаг хүмүүс нь тоглоомынхоо моторыг гинжилж цоожлоод яваад өгнө. Харин орой тав, зургаан цагаас хойш ажилладаг онцлогтой.
Паркын гинжин дээр сууж тоглож хүүхэд насаа хальт дурсав. Том хүн 500 төгрөг. Эхэндээ толгой эргэж байснаа сүүлдээ дасаж зургийн аппаратаа гаргаж зураг дарах сэхээ орлоо шд. Паркын хашаанд Монголын газрын зургийг дүрсэлсэн хөөрхөн үзмэр бий. Энэ дарханыг бэлгэдэж хийсэн хөшөө. Шөнө болохоор гэрэл чийдэн асаж их гоё харагддаг юм гэсэн. Онгоцоор нисэж явахдаа бүүр ч тансаг харагддаг гэж байгаа.Дарханы дүүжин гүүр. Орой 9 цагаас хойш гэрэлтүүлэг нь асаад янзтай харагдана шүү дээ.
Шинэ Дархан дүүрэг нь. Гүүрэн дээрээс.
Харин энэ бол гүүрний нөгөө талаас үзэгдэх орчин. Хуучин Дархан хүрэх зам. Бурхантай уул.
Ямар эгц өндөр шат вэ? Өгсөхөд ч яахав. Уруудахад бол хэцүү л юм байна лээ.
Морин хуур цогцолбор Хөөрхөн унага байгаа биз... Дарханы "Морин хуур" цогцолборын ерөнхий байдал... Дархан хот дахь Номин дэлгүүрийн сурталчилгаа За, бүтээн байгуулалтын ажил явагдаж байхад иймэрхүү жижиг самбарыг хаа сайгүй харж болно. Бусдын ажлыг хүндэтгэ. За Дарханд хийсэн миний аялал нэг иймэрхүү. Дарханд иймэрхүү бүтээн байгуулалт хийхээр бол оршин суугч бүрээс нэмэлт татвар авдаг юм билээ. Насанд хүрсэн хүнээс 10000 төгрөг шууд цалин дээрээс нь суутгаад авна. Сургуулийн хүүхдээс 1500, цэцэрлэгийн хүүхдээс 500 төгрөг... гэх мэтээр. Энэ юмыг хийж бүтээхэд миний хэтэвчнээс мөнгө гарсан шүү гэсэн бодол төрдөг болохоор хийж бүтээсэн зүйлээ эвдэж сүйтгээд байх хүн байдаггүй юм гэнэ лээ. Цахилгаан эрчим хүч авахдаа электрон тоолууртай. Урьдчилсан төлбөрт карт худалдан авч цахилгаанаа хэрэглэдэг. Өнөө карт нь дуусвал гэрийн тог тасарна гэсэн үг. Ер нь их зөв менежмент Дарханд байнаа. Зам түгжирнэ гэж байхгүй. Нэг газраас нөгөө газар руу явахад машинтай сүнгэнүүлж өгч байгаа юмаа. Дархан-Уул аймгийн төв Дархан сум гэж ярихаар Дарханыха их дургүй юм билээ. Харин Дархан хот гэж ярих юм бол тэд дуртай. Ер нь тэгээд хотын статусыг нь эргээд сэргээмээр юм. Хуучин Монгол улс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн 3 хот, 18 аймагтай байлаа шд. Одоо ганц хот, 21 аймагтай. Ганцхан хоттой бүхэл бүтэн улс гэхээр хөгийн сонсогдож байгаа биз дээ. За дахиад Дархан хотод очноо. Гоё намуухан хэрнээ хотын соёл хамгийн дээгүүр түвшинд хүрсэн юм шигээ.