Өнөөдөр гудамжинд явж байгаад нэг хүнтэй харц тулгарав. Би түүнийг, тэр намайг цоо ширтэж таарав. Асар богинохо хугацаа. Тоолох юм бол 3 секунд. Түүнийг анх харахад... Бүсгүй хүнтэй ингэж харц тулгарч, ширтэлцэлгүй уджээ. Хэсэгхэн зуур ч гэсэн тэр бүсгүйд татагдах шиг болов. Гэвч бид зөрөөд л өнгөрсөн. Араас нь гүйж очоод "Уучлаарай танилцая" гэлтэй биш. Тэр өөрийнхөө замаар, би ч бас явж байгаа зүг рүүгээ алхаж холдсон. Би түүний араас өөрийн эрхгүй эргэж харсан. Надаас алслан холдох тайрмал үстэй бүсгүйн салхинд дэрвэлзэх эрээн алаг даашинзийг л би харсан. Харин тэр дараа нь над руу эргэж харсан бол уу?
Ямар сонин мэдрэмж вэ? Би чинь юу болоод байна аа? Гудамжинд халз таарсан танихгүй бүсгүй намайг догдлуулж блогтоо үсэг өрж тавихад хүргэж чадаж байх чинь ээ. Сүүлийн үед сэтгэл хөдлөл багасаад, чулуун зүрхтэй болж, армаанчик зан зайрмаг шиг хайлаад , хатаж ширгэчихсэн юм байна даа гэж бодох болсон. Гэтэл үгүй юм байна. Сэтгэл минь гэгэлзэж байна. Харамсалтай нь би тэр бүсгүйтэй дахиад тааралдахгүй шд. УБ-ын хаа нэгтээ зөрөөд л яваад байх биз.
PS: Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн гэж юутай үнэн үг вэ !!!
PS: Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн гэж юутай үнэн үг вэ !!!