Өчигдөр баасан гараг байсан тул хэдэн халбага шар айраг уухаар ангийнханы очдог бааранд очлоо. Манай ангийнхан ер нь оройхон очоод ширүүхэн дайрах дуртай хүмүүс юм байна. 10 цаг гээд очиход цөөн хүнтэй байснаа шөнийн 12 цаг дөхүүлээд бөөн бөөнөөрөө ороод ирдэг юм байна. Тэнд байхад өчигдөр хэд хэдэн эротик үйл явдал боллоо. 00-ийн өрөө ороод текний ард зогсож байтал нэг хүн араас миний өгзөгийг чинь илээд, базаад сүйд боллоо. Би гайхаад эргээд харсан чинь огт танихгүй бүсгүй зогсож байх юм. Намайг харчихаад нүүр нь улайгаад л сандараад л "Яана аа... Хүнтэй андуурчихсан байна ш дээ" гээд л орилоод эхэлдэг байгаа. Хамт явсан хэдэн залуучууд нь өнөөхөө шоолоод... Хүн андуурахыг алийг тэр гэхэд гээд би нээх тоосонгүй.
Амьдралдаа анх удаа эмэгтэй хүнээр бөгсөө илүүлж, базуулж үзлээ. Эмэгтэй хүний гар их зөөлөн, энхрий дажгүй юм байна. (Яана аа... Би арай стрейт болчих юм биш байгаа даа.) Дараа нь эрэгтэй тайчигчийн үзүүлбэр үзлээ. Хүмүүс үү, аа гээд л орилж гуаглаад сүр болж байна. Харин миний хувьд бассейнд сэлэхээр явахдаа нүцгэн шалдан эрэгтэй хүн хангалттай харж байгаа тул эрэгтэй стриптизер нээх содон байсангүй.
Wi Fi-р гар утаснаасаа интернэтэд орсон чинь тэнд очсон хүнтэй чатлав. Хаха. Хэдхэн алхамын цаана байгаа хүнтэй face-р чатлах чинь бас л сонин эротик мэдрэмж юм билээ. За тэгээд нэг СЭНГҮР, нэг TIGER сорчихоод гэр рүүгээ явлаа.