Амьдралын тойрог

2015-11-29

Би хэн бэ?

Би бол эмд гологдсон эр шд.

2015-11-18

Амьдрал бол шалгалт биз дээ?

Ер нь би өөртөө болон эргэн тойрондоо байгаа хүмүүст дэндүү өндөр шаардлага тавиад, хүссэн хэр хэмжээндээ хүрэхгүй байхаар нь өөрөө түүндээ зовоод байгаа ч юм шиг. Нэг шалгалт өгөх гэж байснаа эцсийн мөчид болилоо. Угаасаа олигтой амжилт үзүүлж чадахгүй гэдгээ би өөрөө мэдэж байгаа болохоор бусад хүний цагийг дэмий үрээд яахав л гэж бодлоо. Гэхдээ амьдрал чинь эцэс төгсгөлгүй шалгалт сорилт байдаг. Тиймээс би зохиомол шалгалтнаас нэг удаа өөрөө татгалзлаа.

2015-10-03

Заримдаа...

Заримдаа сэтгэл гэгэлзээд, хөнгөн гуниг хураад байдаг даа. Өнөөдөр яг л тийм шөнө байна даа.